Б.Баярцэцэг: Би алдрын оргилд огцом гарахыг хүсдэггүй

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 03

Тэр бүр шинэ дуу хийгээд байдаггүй ч дуулсан дуу болгон нь хүмүүст хүрч чаддаг дуучин бол Б.Баярцэцэг. Тэрээр шинэ цомгоороо үзэгчиддээ бэлэг барихаар болжээ. Өмнө нь “Swing in Kremlin", "Хүнийх", "Тусгал" цомгоо сонсогчдод хүргэж, орос дууны "Носталгия" тоглолт хийсэн нь үзэгч,сонсогчдоос өндөр үнэлгээ аваад байсан юм.  Дуучин Б.Баярцэцэг "Би алдрын оргилд огцом гарахыг хүсдэггүй" хэмээсэн төдийгүй "Би дуулж эхэлсэн цагаасаа л Монголд цоо шинэ хөгжмийн урсгал бий болгох мөрөөдөл тээж явсан. Энэ хугацаанд поп, кантри чиглэл надад илүү тохирохыг мэдэж авсан." гэжээ.   Дашрамд хэлэхэд дуучин Б.Баярцэцэгийн хоёр дахь тоглолтыг хүлээсэн хүмүүс их байдаг юм билээ. Харин шинэ цомогт нь поп, кантри чиглэлийн дуунууд багтсан гэнэ.

А.Туяа.Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top