Т.Бадамжунай Замын-Үүдэд казино “байгуулан” хувь хүртээж эхэллээ

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 03

Хоол шиншлэн гүйх гахай, мөнгө үнэртэн доншуучлах улс төрч хоёрын ялгаа тун бага ажээ. Хоёулаа л амьтан юм хойно, аргагүй биз. Гэхдээ улс төрч бол хүн, гахай бол амьтан гэж бид ярьцгаадаг. Улс төрч нь гахайнаас зөвхөн оюун ухаанаараа ялгагдах байх. Өнөөгийн хар бараан үзэгдэл зонхилсон манай нийгэмд улс төрчдийг зарим нь гахайнаас долоон дорд үзэх нь ч бий. Яагаад гэвэл муухан улс төрчөөс хамаагүй илүү хүчирхэг бие хүмүүс өдрөөс өдөрт мэндэлж, олширч байгаа учраас. Тэд мөнгөнд үхэн хатан шунадаггүй. Харин муу улс төрчид мөнгөний төлөө эхнэрээ худалдах бол энүүхэнд. Ийм жудаггүй улс төрчдөд нам, жинхэнэ үзэл санаа энээ  тэрээ бол бүр хамаагүй. Эрх мэдэлд хүрэх боломжтой л бол хэний намд, хэнтэй нөхөрлөх падлийгүй. Өнөөгийн УИХ-ын гишүүдийн нийтлэг дүр төрхийг тэднээр төсөөлж бас болно. Тэдгээрийн нэг нь Т.Бадамжунай юм. Мэргэжлийн казиночин. Солонгосын казинод бүтэн хоёр жил гаруй суралцсан гэж байгаа. Мөнгөө ч их алдсан. Мань хүн сүүлийн үед УИХ-ын Тамгийн газрын дарга Шаравдоржийн Морин даваанд хязгаарлагдмал үйлчилгээтэй, зөвхөн дарга нарыг зугаацуулдаг казино  байгуулах гээд шударгадуу гишүүддээ хамраа тас цохиулж бүрмөсөн орхисон казиног Замын-Үүдэд байгуулахаар Америкчуудтай найзлаад явж байна. Т.Бадамжунайгийн гол хамсаатан нь Д.Загджав гишүүн гэнэ. Өөр хэд хэдэн хүн тэднийг хөгжөөн дэмждэг бөгөөд ихэнх нь МАН-ынхан юм байна. 1999 онд анх казиногийн хууль гарч гурван хүн шоронд орсоноос хойш энэ тухай ам нээвэл “Шорон” гэж өөдөөс хэлэх нь цөөнгүй болоод байгаа. Гэвч казино болгон шорон дагуулдаг уу гэвэл үгүй л дээ. Яаж зохион байгуулахаас хамаг юм шалтгаална. Мөнгө бол ёстой шороо шиг бужигнан хуйларч байдаг юм гэнэ лээ, тэнд нь. Тиймээс Т.Бадамжунай сүрхий эх орончдоо казино байгуулах гэж зүтгээд байгаа хэрэг ч биш. УИХ-ын гишүүн болсон завшаанаа ашиглаад өөрөө ахиухан хувийг эзэмших ийм нэг “Мөнгөний машин”-тай болж, бурхан болтлоо мөнгөөр бөөлжиж байхсан гэж хүсчээ. Ингээд Америкийн Кентакк мужийн боссуудтай урьдчилан тохиролцоод авчээ. Америкийн талын хүмүүсийнх нь нэр, казиногоос  хүртэх хувь хэмжээ ч тодорхой болоод байгаа юм байна. Гэтэл манайд энэ тухай чимээ ч алга. Ядаж хууль гараагүй, өнөөх авлигаас салдаггүй тендер ч сураггүй байхад Т.Бадамжунай аль хэдийнээ казино байгуулах, хамтран эзэмших хүмүүсээ томилоод байгаа аж.  Мөнгөний үнэрээр дэндүү яарч байна даа, хашир. Түүний ийнхүү яаран “байгуулсан” казиногийн 10 хувийг Жо Флинн гэдэг америк эр, 20 хувийг нь Улаанбаатар хотын захиргаа, 20 хувийг МАН-ын хэсэг залуучууд, үлдсэн хувийг нь Т.Бадамжунай, Д.Загджавтай хамтраад эзэмших бололтой. МАН-ын залуучуудаас тэнд нь нэрээ хавчуулахаар уралцаж эхэлсэн сураг ч дуулдана. Мөн догь байгаа биз. Т.Бадамжунай ер нь идэш хоол хайгаад гадуур гүйдэг гахайнаас ялгаагүй эр шив дээ. Түүнд хууль хамаагүй тул оюун ухаант чанараараа гахай гэдэг амьтнаас өөр амьтан гэхэд одоо бас бэрх боллоо. Энэ бол доромжлолыг үг биш шүү. Гахай, хүн хоёрын үйлдлийг нь харьцуулсан санаа төдий зүйл юм. Ямартай ч Т.Бадамжунай хэмээх казиногийн эзэн “Гахай” гараад ирлээ дээ.

Я.Ымербек.mn  Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top