Авлигатай тэмцэгчдийн дарга Ч.Сангарагчаа, хам хэрэгтэн дэд дарга Ц.Сундуйсүрэнгийнхээ хамт “Ганц худаг”-т хоригдоод нэлээд хугацаа өнгөрлөө. УИХ-аас Ч.Сангарагчаагийн бүрэн эрхийг түдгэлзүүлээгүй болохоор тэр хорих өрөөнөөсөө ажлаа хийж байгаа гэнэ. Өөрөөр хэлбэл ял эдлэгч маань хүмүүсээс тусгаарлагдсан ч гэсэн авлигатай тэмцэх, авч идэх зэрэг бүхий л ажлаа “аавынх”-аас хийгээд сууж байна. Энэ нь эрүүгийн гэмт хэргийн ертөнцөд урьд тохиолдож байгаа хачирхалтай зүйл ажээ. УИХ-ын зарим гишүүд Ч.Сангарагчааг давж заалдах шатныхаа шүүхээр ороод ял зэмгүй гараад ирнэ гэж найдаад байгаа бололтой. Тийм хуйвалдаан ч зохион байгуулж буй сураг сонсогдож байна. Өөрөөр хэлбэл УИХ маань өөрөө хуулиа зөрчин, ёс зүйгээ гээчихээд хоригдолтой зиндаархаж, хаацайлж байгаа хэрэг юм. Дэлхийн улс төрийн түүхэнд бас ийм юм гарч байгаагүй байх аа. Тэгээд болоогүй ээ, АТГ-ын ажилтнууд сарынхаа цалинг аваад сууж байна. Шоронд ажлаа хийж байгаа Ч.Сангарагчаа нь цалингийн тооцооны хүснэгтэн дээр нь нэгдүгээр гарын үсгээ зурж, нярав, нягтлан, ажилтнууд нь хорих өрөөний үүдэнд дараалан зогсоод мөнгөө авч байгаа юм байх. Ч.Сангарагчааг албан ёсоор орлох хүн одоо болтол тодорхойгүй тул шоронгоос цалингаа олгоод суухаас өөр яах ч билээ дээ.
Х.Тулга. Zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )