М.Баянзул Хятадын миссийн тэмцээнийг хөтөлж, Азид шилдгээр шалгарчээ

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 03

БНХАУ-ын Далиан хотноо энэ сарын 23-28-ны өдөр "Fashion Asia Awards-2011" наадмыг хоёр дахь жилдээ амжилттай зохион байгуулжээ. Энэхүү тэмцээнд "Asia top fashion anchor" хэмээх номинацид нийт 15 орны хөтлөгч өрсөлдсөнөөс дөрвөн орны хөтлөгч шилдгээр шалгарсан байна. Үүнд, Монгол, Хятад, Малайз, Солонгос багтжээ. Харин шилдгийн шилдгээр Хятад улсын хөтлөгч тодорсон байна. Шилдэг хөтлөгчид манай улсаас "Umbrella" продакшны захирал, хөтлөгч М.Баянзул амжилттай оролцсон бөгөөд "Miss China Tourism-2011" үндэсний хэмжээнд зохиогддог томоохон тэмцээнийг хөтлөөд иржээ. Тэмцээний үеэр ирсэн олон орны нүүр будагч, үсчдийн сонирхлыг хөтлөгч Зулаагийн үсний стиль нэлээдгүй татсан бөгөөд дараа дараагийн тэмцээнүүдэд улам хүчтэй  өрсөлдөгчийн нэг болохоо харуулж чадсан байна.

Эх сурвалж: "Нийслэл таймс" сонин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top