Үндэсний статистикийн хорооноос орон даяар явуулж буй аж ахуйн нэгжийн тооллогын явц нийслэлд 70 гаруй, орон нутагт 90 орчим хувьтай явж байна. Хаягийн болон бусад зөрчилгүй компаниуд ерөнхийдөө тооллогодоо бүрэн хамрагдсан аж. Харин Улаанбаатар хотод бүртгэлтэй ч тухайн хаягтаа байхгүй компаниудыг бүртгэхэд нэлээд хүндрэл учирч байгаа гэнэ. Гэсэн ч тооллого дуусахад 28 хоног үлджээ. Энэ хугацаанд үлдсэн компаниудаа бүртгэж, хүндэтгэх шалтгааны улмаас тооллогод хамрагдаж чадаагүй аж ахуйн нэгжүүдийг цөөн хоногоор хугацаа сунгаж бүртгэх юм байна.
А.Туяа.Zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )