Машин худалдан авах гэж байгаа бол яарах хэрэгтэй болж байна

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 03

Зам засварын ажил эхэлсэнтэй холбоотойгоор "Да хүрээ" автомашин, техникийн захыг энэ сарын 6-наас эхлэн 14 хоногийн хугацаатай хаах шаардлагатай байгаа аж. Учир нь, Шар хадны эцсээс Эрдэнэтолгойн автобусны буудал хүртэлх замыг эхний 14 хоногт хаах, дараагийн 14 хоногт Эрдэнэтолгойн буудлаас Цайз зах хүртэлх замыг хааж, засварын ажлыг үргэлжлүүлэх болж байгаа гэнэ. Хотын дарга Г.Мөнхбаярын хэлж буйгаар ""Да хүрээ" захын наймаачидтай тохирч чадвал түр хаах боломжтой" юм байна.

А.Туяа.Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top