Сүүлийн үед дуучныхаа ажлыг, шүүгчийн ажлаар сольчихоо юу даа гэх бодлыг фэнүүддээ төрүүлээд байсан МУГЖ Б.Сарантуяа үгүй гэдгээ зарлаж байна. Гавьяат маань "Сэтгэлийн есөн цацал" хэмээх шинэ цомгоо гаргажээ. Уг цомогтоо "Хайрлан дуулмаар байна", "Бороо", "Мартъя", "Өнөедөр ирсэн дурлал", "Уучил", "Тэр намайг дурсдаг болов уу" зэрэг бүх цаг үеийн хит дуунуудаа багтаасан байна. Харин цомогт шинэ уран бүтээл байхгүй ч Цагаан сарын шинийн 1-ний орой МҮОНТ-ээр үзэгчдийн хүртээл болсон амьд тоглолтыг багтаасан байна. Дашрамд сонирхуулахад, түүний "Аргагүй монгол аялгуу" хэмээх шинэ уран бүтээлээс бүрдсэн цомог удахгүй үзэгчдийн хүртээл болох гэнэ.Тус цомогт багтсан "Аргагүй амраг" дуундаа клип хийлгэж байгаа бөгөөд төрийн шагналт, бүжиг дэглээч С.Сүхбаатар уг дууны клипэнд зориулан бүжиг дэглэсэн гэнэ. Ямартай ч тэр зүгээр суугаагүй бололтой.
А.Туяа.Zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )