”Цагдаагийн тангараг 2”-ыг бүтээнэ

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 03

Хүний наймааны гэмт хэргийн тухай өгүүлэх "Цагдаагийн тангараг" уран сайхны киноны хоёрдугаар ангийг хийхээр болжээ. Өнгөрсөн жил уг киноны нэгдүгээр ангийг Нийслэлийн цагдаагийн газрын олон нийттэй харилцах хэлтсийн санаачилгаар хийж олны хүртээл болгосон билээ. Киноны найруулагчаар Г.Бадамрагчаа ажиллаж, гол дүрүүдэд жүжигчин Р.Анхням, Амбий буюу Ц.Батхуяг нар тоглохоор болжээ. "Цагдаагийн тангараг"-ийн шинэ ангид төрийн албанд зүтгэж байгаа цагдаагийн ажилтнуудын хөдөлмөр зүтгэл, ур чадвар, амьдралын тухай өгүүлэх аж.  

А.Туяа.Zindaa.mn


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top