Японы мэргэжлийн сумогийн 69 дэх аварга Хакүхо, Озэки Харүмафүжи, Барүто, Кайо, Сэкивакэ Кисэносато, Маэгашира Тоёохибики нар хамтран бэлтгэл хийжээ. Учир нь, тавхан хоногийн дараа Японы мэргэжлийн сумо бөхийн чансаа тогтоох хуурамч башё болох гэж байгаа юм. Тиймээс тэд ийнхүү нэгдэж нийт сумочдоо сэтгэл санаагаар өөдрөг байхыг уриалж, хамтарсан бэлтгэл хийсэн гэнэ. Ямар нэгэн шагнал урамшуулалгүй уг башёд оролцох сумочид өнгөрсөн баасан гарагаас эхлэн бэлтгэл сургуулилтаа эхэлжээ. Бэлтгэлийг сонирхолтой байлгах үүднээс Барүто, Кисэносато нар хоорондоо халз барилдсан байна. Уг барилдаанд Японы ирээдүйн аварга гэгдэх Кисэносато Балтын бөхийг 6:1-ээр илүүрхсэн аж. Озэки Кайо хэлэхдээ "Энэ башёг зохиодоггүй байсан бол сумочид яг юу хийх байсныг би мэдэхгүй. Энэ хугацаанд үнэхээр хэцүү өдөр хоногийг өнгөрүүллээ" гэжээ. Өндөр цолтой сумочид хамтдаа башё эхэлтэл зургаан дэвжээгээр зочилж бэлтгэл хийх гэнэ.
А.Туяа.Zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )