Бvсгvй та ресторан, гудамж, театрт биеэ хэрхэн зөв авч явах вэ…

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 03

• Та танхимд орохдоо эрэгтэйнхээ араас дагах ба санал болгосон суудал дээр тvvнийг зvvн гар талдаа, эсвэл өөдөөсөө харуулж суулгах ёстой. Гэхдээ тvvнийг өөртөө сандал дөхvvлж өгөх хvртэл хvлээзнэх, нөгөө талаас эрчvvдийг суухаас өмнө амжиж сууна. Ер нь давгvй эрчvvд бол таныг ширээнээс босоход мөн л сандлыг холдуулж таныг суухаас өмнө суудаггvй.

• Хэдийд тамхи татуулж болох вэ. Хоол захиалаад хvлээж байх хугацаа, эсвэл кофе цай уух vе хамгийн тохиромжтой.

• Та бээлийгээ тайлсан байх ёстойгоос гадна ширээн дээр бvv тохойлд. Хэрэв нэг гараараа хооллож байвал нөгөө гараа бугуйгаар нь ширээн дээрээ тавь.

• Хийжvvлсэн ус ба ундааг 1/2 –ээс яльгvй дээш хийх ба хэрэв сок зориулалтын пял тавганд ирвэл зөвхөн халбагаар ууна.

• Кофе уухдаа аяганы сэнжинд долоовор хуруугаа дvрэлгvй, мөн чигчий хурууг орхилгvй зөвхөн сэнжнээс нь бариарай.

• Цайны халбага сахарыг хутгахад зориулагдсан бөгөөд vvнийг дараа нь дийзэн дээр тавиарай.

• Дийзийг хэзээ ч гартаа барьдаггvй ба зөвхөн аяга, стаканаа л өргөж болно.

• Хэрэв таны өвдөг дээрх амны алчуур гулсан унавал тvvнийг авч өгөх гэж эрчvvд тонгойдоггvй тул та өөрөө сэмхэн аваарай.

• Хажуугийн ширээнээс юм хvссэн тохиолдолд зөвхөн эрэгтэйгээрээ дамжуул.

• Хэрэв тэр зөвхөн тантай бvхэл vдэш бvжиглээд байвал бусдаас ёс мэдэхгvй ажиглагдах тул тvvнийг заавал өөр бvсгvйтэй бvжиглvvл. Найз нөхөдтэйгөө байгаа тохиолдолд ширээний эзэн, эсвэл баярын эзэн бvжиг эхэлтэл хvлээ.

• Танай ширээнд өөр хvн нэгдэхээр уригдвал босолгvй мэндэлж болно. Харин эмэгтэй хvн байвал эрчvvдийгээ дагаад босож мэндлээрэй, танилцаарай. Хэрэв дарга ч бай, эмэгтэй ч бай өөр ширээний танил чинь ширээний хажуугаар өнгөрч байгаа бол босолгvй, цөөхөн vгээр мэндчилээрэй.

• Урьсан нь урьсныхаа төлбөрийг даах ёстой. Олуулаа наргиж байгаа vед өөр өөрсдийнхөө тооцоог хий. Хэрэв та танил эрэгтэйтэйгээ зоогийн газар тааралдсан бол өөрийнхөө тооцоог өөрөө хийх хэрэгтэй. Эрчvvд нь хатуу юмныхаа төлбөрийг дааж болдог.

• Өндөрлөх саналыг уулзалтын санаачлагч гаргадаг. Хоёулаа байгаа бол тvvнийг хэлтэл нь хvлээх хэрэгтэй. Онцгой тохиолдолд та цагаа хараад явах цаг болсноо хэлнэ.

• Та тансаг дайлсанд нь бус, хvндэтгэл vзvvлсэнд нь нэн сайхан vдшийг өнгөрvvлсэнд талархлаа илэрхийлээрэй.

Гудамжинд…

• Эр хvн таны зvvн гар талд явна. Хэрэв та найз хvvхэнтэйгээ нэг залуутай хамт гурвуулаа бол голд буй залуугаа, эсвэл найз хvvхэнтэйгээ хоёулаа бол зvvн гар талдаа авч явахыг хичээ.

• Шатаар өгсөхдөө та урд нь, буухдаа ард нь явах боловч нийтийн унааны шатаар явахад  та ард орох ёстой.  Тэр танд зам гаргаж өгөх, суудал олохоор зvтгэх ёстой.

• Цахилгаан шатанд явахдаа хэнтэй ч харц тулаад хэрэггvй. Зvгээр л давхар заагч руу харж явахыг эвтэйхэнд тооцох болсон.

• Эрчvvд бээлийгээ тайлж мэндлэх ёстой бол та бээлийтэй чигээрээ гар барьж болно. Гэхдээ эмэгтэй нь эхэлж гараа сунгадаг бөгөөд жаахан дарамталмааар санагдаад байвал алгаа доош харуулаад, тал засах хэрэгтэй байвал дээш харуулж болно. Дөнгөж танилцаж байгаа бол эрэгтэй эхэлж гараа сунгана. Хvндтэй нь эхэлж гараа сунгадгийг ашиглаад дарга тань гараа доош харуулж гараа сунгавал байдлыг тэнцвэржvvлэхийн тулд бугуй хавьцаа нь алгаа доош харуулан дээрээс нь атгахаа мартав аа. Жирийн байя гэвэл алгаа дээш доош харуулалгvй байж болно.

Театр, концертон дээр…

• Театр луу, эгнээ рvv эрэгтэй тvрvvлж орох ёстой боловч та тvvнийг баруун гартаа суулгаарай. Суудлаас чинь эвгvй харагдаад байвал суудлаа сольж болохоос гадна тасалбараа тоглолт дуустал мань хvнд хадгалуулж бай.

• Эрэгтэй хvнтэй ирсэн эмэгтэй хэзээ ч ганцаараа vлдэж болдоггvй номтой тул завсарлагаанаар залуу чинь танхимаас гарахгvй бол хамт л сууж байхаас өөр аргагvй.

• Театр дотор сугадалцаж явдаггvй бөгөөд тvvнийг тамхи татна гэвэл яая гэх вэ, эмэгтэйчvvдийн 00 орсон нь дээр.

• Театр дотор тайзан дээрхийг харахаар ирсэн дурангаар чинь хамт буй эр vзэгчид рvv хараад байвал ямар нэгэн аргаар тvvнээс салгаж авсан нь дээр. Харин концерт vзэхэд дуран авч ордоггvй.

• Үйл явдал, хөгжмийн хэсэг тоглолтын дараа даруухан алга ташиж, таашаал талархлаа илэрхийлж болно.

• Концерт дээр, тоглож буй хөгжмийн зохиол бvрэн дууссан vед л алга ташдаг ба та сонсож буй зохиолыг бvрэн мэдэхгvй бол танилцуулга унших, эсвэл бусдыг хvлээх нь браво болдог.

• Хамт буй залууд завсарлагаар юмуу, vзэгдлийн дараа л сэтгэгдлээ хуваалцахыг санал болго.

• Танай найз залуу ханиад хамрын шуухинаа хvрчихсэн байвал өөр танилтайгаа vзсэн нь дээр дээ… 

Туршлагаасаа хуваалцсан Р.Слава                                                

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top