Ерөнхий сайд мэндчилгээ дэвшүүллээ

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 03

 Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан Ерөнхий сайд С.Батболд Монголын хэвлэл мэдээллийн салбарт ажиллаж буй нийт сэтгүүлч, ажилтнууд, уншигч, сонсогч, үзэгчдэдээ мэндчилгээ дэвшүүллээ.Тэрбээр уг мэндчилгээндээ, Манай улс 1998 онд "Хэвлэлийн эрх чөлөөний тухай" хуулийг батлан хэрэгжүүлж эхэлснээр хэвлэл мэдээллийн салбар хараат бус, бие даасан байдлаар хөгжих үндэс суурь бүрдсэн юм. Өнгөрсөн хугацаанд челөөт хэвлэлийн салбар өргөжиж, дөрөв дэх засаглалын үүргээ нэр төртэйгөөр биелүүлж ирсэн. Гэсэн хэдий ч манай улсын хэвлэлийн эрх чөлөө дэлхийн хэмжүүр, шалгуураар "хагас эрх чөлөөт" ангилалд багтсаар байна. Ардчилал эрх чөлөөний гол хэмжүүр болсон чөлөөт хэвлэлийн дархлааг бэхжүүлж, Монголын хэвлэл мэдээллийн салбарыг "бүтэн эрх чөлөөт" болгох ёстой. Үүнийг дагаад сэтгүүл зүйн салбарын эрх үүрэг,  хариуцлагын асуудал ч хөндөгдөх учиртай гэжээ. Мөн ард түмний дуу хоолой болсон дөрөв дэх засаглапаа хөгжүүлэх, мэдээллийн ил тод нээлттэй байдлыг хангаж, эрх зүйн таатай орчинг бүрдүүлэхэд төр засгийн зүгээс анхааран ажиллаж, "Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрх, эрх чөлөөний тухай" хуулийн төслийг санаачлан УИХ-д өргөн мэдүүлээд байгааг дурдаад нийгэм хөгжихийн хэрээр тулгарч байгаа илүү сайн ажиллах, хариуцлагатай байхад дөрөв дэх засаглалынхны үүрэг оролцоо ч асар их гэдгийг онцолжээ,.

Эх сурвалж: МОНЦАМЭ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top