Өнөөдөр Азийн хөгжлийн банкны Захирагчдын 44 дэх жилийн уулзалт болж байна. Вьетнам улсын нийслэл Ханой хотноо эхэлсэн уулзалтанд манай улсыг төлөөлөн Сангийн сайд С.Баярцогт тэргүүтэй төлөөлөгчид оролцож байгаа юм. Монгол Улс АХБ-нд 1991 онд гишүүнээр элсчээ. Уулзалтын үеэр манай төлөөлөгчид бусад орны төр, засгийн тэргүүн, төлөөлөгчид, олон улсын банк, санхүүгийн байгууллага, бусад оролцогчдод Монгол Улсын эдийн засаг, төсөв, санхүүгийн байдлыг танилцуулах аж. Мөн АХБ-тай хамтран хэрэгжүүлж буй хөтөлбөр, төслүүдийн талаар АХБ-ны Ерөнхийлөгч, Монгол Улсыг төлөөлсөн гүйцэтгэх захирал болон холбогдох албан тушаалтнуудтай уулзалт ярилцлага хийх юм байна.
А.Туяа.Zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )