“Хар сарнай” хамтлагийн дуучин С.Амараа урлагаар яваагүй байсан бол бөх болох байжээ.Түүнийг нь Дархан аварга Х.Баянмөнх, гарьд Б.Гантогтох нар батлан хэлдэг аж. Бүр чөлөөт бөхийн 47 кг-ийн алтан медальтай гэнэ. Дуучин маань 23-р сургуулийн тавдугаар ангид байхдаа энэ шагналын эзэн болж байжээ. Түүнийг дасгалжуулж байсан дархан аварга Х.Баянмөнх "Амараа бөхөөрөө үргэлжлүүлэн хичээллэсэн бол бас л шаггүй амжилт үзүүлэх байсан" хэмээн ярьдаг юм билээ. Гэхдээ л тэр урлагийн амьдралыг сонгосон ч үүндээ харамсч байгаагүй гэнэ.
А.Туяа.Zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )