АНУ-ын жүжигчин Мэтью Макконахигийн төрсөн өдөр өнөөдөр тохиож байна. Тэрбээр анх инээдмийн киноны дүрээр олонд танигдсан ч сүүлийн жилүүдэд адал явдалт, түүхэн кинонд тоглох болсон. 1969 онд Техаст төрсөн Мэтью Макконахи Холливуудын хамгийн өндөр цалинтай оддын нэг бөгөөд 75 сая долларын хөрөнгөтэй аж. 2014 оны 4-р сард “Тайм” сэтгүүл түүнийг “Дэлхийн нөлөө бүхийн 100 хүн”-ий жагсаалтад оруулсан юм.
Тэрбээр Бразилын модель Камел Алвестай гэрлэсэн, хоёр хүүхэдтэй.
Т.Гэрэл

Сэтгэгдэл ( 1 )
I”m rellay into it, thanks for this great stuff!