Оросууд iphone-ий хөшөөгөө буулгалаа

Автор | Zindaa.mn
2014 оны 11 сарын 04

Оросын компани Стив Жобсын дурсгалд зориулан босгосон iPhone-ийн аварга хөшөөгөө буулгалаа. Энэ нь “Apple” компанийн гүйцэтгэх захирал Тим Күүк ижил хүйстэн гэдгээ зарлаж шуугиан тарьснаас болсон хэмээн орон нутгийн хэвлэл мэдээлжээ.

Тим Күүк өнгөрсөн долоо хоногт гей гэдгээ зарласны дараа “Баруун Европийн санхүүгийн холбоо” компани хэвлэлийн хурал хийж түүнийг ижил хүйстэн байхыг хөхүүлэн дэмжлээ хэмээн буруутгасан байна.

Санкт-Петербургийн IT их сургуулийн хашаанд байрлаж байсан 2 хоёр метрийн өндөртэй энэхүү хөшөөнөөс 2011 онд таалал төгссөн Стив Жобсын тухай мэдээлэл авах боломжтой байжээ.

Хөшөөгөө буулгасан “Баруун Европийн санхүүгийн холбоо” компани ОХУ-ын саяхан батласан ижил хүйстнүүдийг гэрлэхийг хориглосон хуулинд энэхүү хөшөө харшилах учраас буулгасан хэмээн мэдэгдсэн байна. Мөн тус компанийг үүсэн байгуулагч Максим Долшополов “АНУ-ын аюулгүйн албаныхан дэлхийн хэрэглэгчдийн мэдээллийг тагнахын тулд Apple-ийн технологийг ашигладаг” гэжээ. Тиймээс тагнуулын хэрэгт холбогдсон технологийг хэрэглэхээс татгалзахыг уриалсан байна хэмээн “BBC” мэдээлэв

Б.Ариунцэцэг

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ustgagchid(150.129.140.231) 2025 оны 03 сарын 13

Ijil xvistnvvd bol ene delkhiig ustgagch virusyn deed xelber. Yun ebolo, yun dox, uursdiiguu uruvduulj xvmvvseet xamgaluulj vrjij bui chutgervvd yum. Xvn turlugtun xvn charaa aldaj, odoo bvr xbn turuluu aldaj exellee...

1  |  0
sanaa(103.26.192.190) 2025 оны 03 сарын 13

ийм хандлагатай хүмүүс амьдрах эрхтэй гэдгийг үгүйсгэхгүй.Гэхдээ бусдад зарлаж сурталчилна гэвэл хэн ч байсан үхэж далд ороосой.

1  |  0
Top