Монголын програм хангамж үйлдвэрлэгчдийн ирээдүйн хөгжлийг тодорхойлох “Монголын програм хангамж үйлдвэрлэлийн салбарын хоёрдугаар чуулган” болох гэж байна. Чуулган 11 дүгээр сарын 11-ний өдөр “Мэдээллийн технологийн үндэсний парк”-д “Хөгжлийг кодчилъё” уриатайгаар Монгол улсын Засгийн газрын тохируулагч агентлаг Мэдээллийн технологи, шуудан харилцаа холбооны газар, Мэдээллийн технологийн үндэсний парк ба Монголын програм хангамж үйлдвэрлэгчдийн холбоо нар хамтран зохион байгуулж байна.
Чуулганы эрхэм зорилго нь Инновацийн эрин үеийн хөгжлийн түүчээ болсон програм хангамж үйлдвэрлэгчдийн зах зээл, хөрөнгө оруулалтын орчинг сайжруулан, хамтын ажиллагааг нэмэгдүүлэх замаар Монголын програм хангамж үйлдвэрлэл дэлхийд өрсөлдөх боломжийг бий болгоход оршино. Энэхүү эрхэм зорилгыг хэрэгжүүлэхэд дараах зорилтуудыг дэвшүүлж байна. Үүнд:
Чуулганыг үндсэн болон салбар хуралдаан, бизнес уулзалт, програм хангамжийн үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгч компаниудын бүтээгдэхүүн, үйлчилгээний үзэсгэлэн гэсэн 3 чиглэлээр зохион байгуулна.
Салбар хуралдаан нь дараах 6 хэсэгт хуваагдан хэлэлцүүлэг өрнүүлнэ. Үүнд:
Энэ жилийн чуулганаар програм хангамж үйлдвэрлэлийн салбарт хууль, эрх зүйн орчин, оюуны өмчийн үнэлгээг боловсронгуй болгох, зах зээл дэх програм хангамжийн өнөөгийн эрэлт хэрэгцээ болон мэдээллийн технологи, програм хангамжийн бүтээгдэхүүн, үйлчилгээг нэвтрүүлэхэд дотоодын програм хангамжийн компаниудыг түлхүү оролцуулах, тэдгээрийн бүтээгдэхүүн, үйлчилгээний чанарыг олон улсад өрсөлдөхүйц түвшинд хүргэхэд бодлогын дэмжлэг үзүүлэх шийдлүүдийг тодорхойлж, зөвлөмж гарган чуулганы төгсгөлд танилцуулах юм.
Чуулганы үр дүн:
Хамрах хүрээ:
Чуулганд мэдээлэл, харилцаа холбоо, технологийн салбарын байгууллага, үндэсний програм хангамжийн компаниуд, төрийн байгууллагуудын мэдээллийн технологийн мэргэжилтнүүд болон их дээд, мэргэжлийн сургуулиудын эрдэмтэн, багш, судлаачид, хүндэт зочид, бүтээгдэхүүн үйлчилгээний хэрэглэгч, хэвлэл мэдээллийн төлөөлөл нар оролцоно.
Ерөнхий зохион байгуулагч:
Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газар,
Мэдээллийн технологийн үндэсний парк
Монголын програм хангамж үйлдвэрлэгчдийн холбоо
Хамтран зохион байгуулагч:
Хамтран зохион байгуулагч: SUMMIT
Дэмжигч байгууллагууд: Rock master-ХХК, Алкемист-ХХК, Инносолюшн
Мэдээллийн ивээн тэтгэгч:
МҮОНРТ, Eagle, UBS, Монгол HD, ETV, TV5, TV9, MN25, 4К, С1, NTV, FM-98,9
Онлайн мэдээллийн ивээн тэтгэгч:
Хэвлэл мэдээллийн ассиоцаци, Монголын сайтуудын холбоо, Монголын телевизүүдийн холбоо



Хэлэлцэх асуудал
1. Үйлдвэрлэгчдийн оролцоо – Худалдан авалтын оновчтой тогтолцоо
Төрийн худалдан авах үйл ажиллагаанд програм хангамж үйлдвэрлэгчдийн оролцоо, төрийн худалдан авах ажиллагааны журам, жишиг баримт бичгүүдэд мэдээллийн систем, програм хангамж худалдан авах үйл ажиллагаатай холбоотой хэсгүүдэд өөрчлөлт оруулах түүнчлэн програм хангамжийн чанарын талаар хэлэлцэнэ.
2. Мэдээллийн технологийн эрхзүйн орчин
Интернэт орчны эрх чөлөө, олон нийтийн сүлжээний зохистой хэрэглээ, насанд хүрээгүй хүүхдүүдэд зориулсан мэдээ мэдээлэл, түүний аюулгүй байдал зэрэг асуудлуудыг шийдвэрлэхэд чиглэгдэнэ.
3. Бүтээгдэхүүний чанар – Хувийн хэвшлийн итгэлцэл
Програм хангамж үйлдвэрлэгч компаниуд хүнс, хөдөө аж ахуй, уул уурхай, боловсрол, тээвэр зэрэг төрийн байгууллагын салбарууд болон хувийн хэвшлийн байгууллагуудтай хамтран ажиллах, тэдгээрийн хэрэгцээ, шаардлагыг, тодорхойлох хамтын ажиллагааг хэрхэн хөгжүүлэх талаар хэлэлцэнэ.
4. Мэдээллийн технологийн бүтээгдэхүүн үйлчилгээ – Оюуны өмчийн менежмэнт
МТ-ийн салбар дахь Оюуны өмч түүний менежементтэй холбоотой асуудал, ялангуяа эрхийн хамгаалалт, оюуны өмчийг үнэлэх, арилжаалахад анхаарах зүйлс болон өнөөгийн нөхцөлд үйл ажиллагаа эрхлэгчдэд тулгамдаж буй асуудлуудыг авч хэлэлцэнэ. Хэлэлцүүлгээс тулгарсан бэрхшээлийг даван туулах арга замын хувилбаруудыг санал болгож, чуулганы зөвлөмжид тусгуулж, улмаар ажил хэрэг болгоход чиглүүлнэ.
5. СтартАп – Хөрөнгө оруулалтын экоорчин
Ногоон мэдээллийн технологийн хөгжүүлэлт, мэдээллийн технологийн старт-ап компаниудыг хэрхэн хөгжүүлэх, тэдгээрийн бүтээгдэхүүн, санхүү, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх боломжийн талаар ярилцана.
6. Төрийн мэдээллийн технологийн удирдлагын алба (Government Chief Information Office) Төрийн мэдээллийн технологийн удирдлагын алба байх хэрэгцээ шаардлага, түүний үр ашиг, хүрэх үр дүн, ач холбогдлын талаар хамтран ярилцана.
Сэтгэгдэл ( 0 )