Эрдэнэтолгойн уулзвараас Шархадны эцэс хүртэлх 1.2 км авто замын хөдөлгөөнийг энэ сарын 7-21-ний өдрүүдэд хааж, зорчих хэсгийн ажлыг 14 хоногт багтаан гүйцэтгэхээр боллоо. Цайз захаас Шархадны эцэс хүртэлх 3.7 км авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажлыг өөрийн хөрөнгөөр, эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр гүйцэтгэхээр "Ялгуусан" ХХК шалгарч, өнгөрсөн оны есдүгээр
сарын 27-нд гэрээ байгуулсан билээ. Түүнчлэн Цайз захын уулзвараас 16 дугаар хороолол хүртэлх 700 метр замыг өнгөрсөн намар өргөтгө, хучилт хийсэн бөгөөд он дамжин хийгдэж буй ажил юм. Энэхүү замын зорчих хэсгийн өргөн 14 метр, хоёр талдаа явган хүний зам, гэрэлтүүлэгтэй болох юм байна.
Эх сурвалж: Нийслэл таймс сонин
Сэтгэгдэл ( 0 )