Сонгуулийн элдэв маргаан дэгдээж, эргэлзээ терүүлдэг санал хураах болон тоололтын хуучин аргыг халж автоматжуулахад зориулж 24 тэрбум төгрөг төсөвлөөд байгаа.
2012 оны сонгууль нь иргэний шинэчилсэн бүртгэлийн бааз мэдээлэл дээр тулгуурлаж явагдах онцлогтой. Тиймээс тус сонгуулийг цахим хэлбэрээр явуулахаар болоод байгаа билээ. Одоогоор Сонгуулийн ерөнхий хороонд АНУ-ын хоёр, Венесуэлийн нэг компани өөрсдийн техникүүдийг танилцуулсан. Тэгвэл өчигдөр БНСУ-ын LS компани сонгуулийн цахим бүртгэлийн техникээ танилцууллаа. Сонгуулийн ерөнхий хорооноос компаниудын техникүүдийг шалгаж сонгох ажлын хэсэг гарч ажиллах бөгөөд эцсийн сонголтыг хийхийн тулд хууль эрх зүйн орчин шаардлагатай гэлээ. Сонгуулийн автоматжуулсан системийг ашиглахын тулд үйл ажиллагаагаа зохицуулсан хууль гаргадаг гэнэ. Сонгуулийн тухай хуулийг хэлэлцэж байгаа энэ үед эхлээд сонгууль явуулах процессоо ярихыг улс төрийн намууд ярьж буй. Тиймээс СЕХ сонгуулийн системийг автоматжуулах тухай хуулийн төслийг УИХ-д өгсөн байна.
Эх сурвалж: Нийслэл таймс сонин
Сэтгэгдэл ( 0 )