Бүх ард түмний их хуралдайн төлөөлөгчид уржигдраас эхлэн Сүхбаатарын талбайд суулт зарлаад байна. Цаг агаарын байдлаас болж суултаа зогсоогоод байсан тэд Сүхбаатарын талбайд 20 гэр нэмж барих зөвшөөрөл өгөхийг хүсэн, суулт зарлаж байгаа юм. Учир нь цаг агаар таагүй болох үед жагсагчид тарж байгаа тул ийнхүү гэр нэмж барихыг зорьж байгаа бололтой. Сүхбаатарын талбайн урд хэсэгт эгнэн суусан Их хуралдайн төлөөлөгчид болох иргэний хөдөлгөөнийхөн УИХ, Засгийн газарт хүргүүлсэн Их хуралдайн гуравдугаар тогтоолыг хэрэгжүүлэхийг шаардсаар байна.
Эх сурвалж: Нийслэл таймс сонин
Сэтгэгдэл ( 0 )