Гар утас яасан заваан юм бэ

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 04

Хүн төрөлхтний өдөр тутмын гэлтгүй цаг минут бүрийн хэрэглээ болсон зүйл бол гар утас билээ. Ер нь биенээсээ салгахгүй, тэр тусмаа гарнаасаа. Ганган утсыг тань авч үзэж сонжих хүн ч цөөнгүй. Таны гар утасны дэлгэц нэг мэдэхэд л нил хурууны хээ болчихдог биз дээ. За тэгэхээр энэ гар утас их асуудалтай юм байна. Бид олон нийтийн бие засах газар ороод нян авахаас айж гараа сайтар угаадаг. Гэхдээ нэг сонирхолтой судалгааны дүнг сонсоод та тэр үед гараа угаасан, угаагаагүй ялгаа байхгүй байж хэмээн бодох вий. Судлаач Кери Стэнэуэй гар утасны гадаргуунд хэвийн хэмжээнээс 25 дахин их, бие засах газрын усны татуургын нянгийн хэмжээнээс 18 дахин их нян хуримтлагддаг болохыг тогтоосон байна. Тэрбээр санамсаргүй сонгосон 30 ширхэг гар утасныгадаргуун дахь нянгийн нийт хэмжээг тогтоож, түүнийгээ нийтийн бие засах газрын суултуур болон хаалганы бариултай харьцуулан судалжээ. Мөнгар утсан дээрх нянгийн ихэнх нь хүний биед өвчин үүсгэдэг болохыг илрүүлжээ. Магтсан хүүхэн хуримандаа унгана гэдэгтэй адил ганган гар утас минь гайтай юм тээж байж шүү. Гар утсаа цэвэрлэж байхыг эрдэмтэд сануулж байна.

Эх сурвалж: Нийслэл таймс сонин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top