Хятад улс цаазаар авах ялаа цөөлөв

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 04

Бүх хятадын ардын их хурлын Байнгын хорооны тогтоолоор 2011 оны 5 дугаар сарын 1-ээс эхлэн зарим эдийн засгийн шинжтэй эрүүгийн гэмт хэрэгт цаазаар авах ялыг хэрэглэхгүй болсон байна. Ингэснээр Хятад улсад цаазаар авах ялын зүйл анги жаран наймаас тавин тав болон буурчээ.

Энэ 13 зүйл ангид, Түүхийн болон соёлын өв, үнэт эдлэл, хүрэл цутгамал, хүн, амьтны чулуужсан яс, ховор ан амьтан түүний түүхий эдээр хийсэн бүтээгдэхүүн, энгийн бараа бутээгдэхүүнийг улсын хилээр их хэмжээгээр нуун дарагдуулж, хил дамлан худалдах, мөнгө, үнэт цаас, татварын бүх төрлийн баримт бичгийг хуурамчаар үйлдэх зэрэг эдийн засгийн гэмт хэргүүд орсон байна.

Эх сурвалж: Монцамэ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top