Дараагийн ”топ” хэн бэ?

Автор | Zindaa.mn
2014 оны 12 сарын 03

Монголын загварын ертөнцийн хамгийн том наадам болох “Гоёл”-ын шилдэгүүд өнөөдөр тодорно. Харин “Гоёл”-оос хамгийн их сенсаци тарьдаг шагнал нь  “Топ модель”.  Хорь гаруй жилийн түүхтэй тус наадамд  2001 оноос эхлэн уг шагнал бий болсон юм. Гэвч  Монголын Дизайнеруудын холбооны ерөнхийлөгч Ц.Мянганбаярын "эхнэрүүд" топ шагналыг авах болсноор нэр хүнд нь унасан. Харин өнгөрсөн жил гэр бүлтэй бүсгүй тэргүүн шагналыг авснаар энэ буухиа тасарсан гэж болно.

Харин энэ жилийн топ хэн байх вэ гэдэг дээр хэн нэг загвар өмсөгчийн нэр яригдсангүй дуулиан багатай үргэлжилж байна. Өнгөрсөн жилийн "топ"-д нэр нь хүчтэй яригдсан  Т.Туяамаа, О.Ариунзул, Х.Бадамгэрэл нарын нэг нь байх магадлалтай.

  Х.Бадамгэрэл

 “Мисс Монголиа 2009” тэмцээний тэргүүн мисс Х.Бадамгэрэл “Азийн модель” агентлагийн  угшилтай, нуруу туруу, зүс царайгаараа эрхгүй ялгардаг. Өмнөх жилүүдэд  түүнийг Гоёл наадмын “топ”-оор шалгарна хэмээн маш олон хүн хүлээдэг байсан. Гэсэн ч одоо хэр нь зүүж амжаагүй л яваа. 

   Т.Туяамаа

“Мисс Монголиа- 2010” тэмцээний авьяаслаг мисс, дэлхийд чансаагаараа гуравдугаарт бичигддэг. “Азийн топ модель” зэрэг чамгүй олон гуншинтай “Шилмэл загвар” агентлагийн загвар өмсөгч. "Гоёл-2012” наадмаас “Kerasys”-ийн нэрэмжит шагнал хүртэж байсан.

 О.Ариунзул

 2010 онд Монгол Туургатны хувцас загварын наадмын “Шилдэг эмэгтэй загвар өмсөгч”, “Гоёл-2011” наадмаас “Грундинг” брэндийн нүүр царай, 2012 онд Монгол Туургатны Гоо Бүсгүй шалгаруулах тэмцээний шилдэг 10 моделийн нэг зэрэг олон шагнал өргөмжлөлийг хүртсэн. Мөн ОХУ-д зохион байгуулагдсан “Miss Russia International 2013” тэмцээний тэргүүн байрын эзэн болсон билээ.

Ямартай ч хэдхэн цагийн дараа отгон "топ" Соёлын төв өргөөнд тодрох нь.

Монголын Дизайнеруудын холбооноос зохион байгуулдаг тус наадамд энэ жил монголд үйл ажиллагаа явуулж байгаа 22 хувцас загварын агентлаг, салон, үйлдвэрүүд “Шилдэг дизайнер”, “Шилдэг загвар”, “Шилдэг модель”, “Шилдэг зохион бүтээх товчоо” зэрэг номинациудад  бүтээлээ өрсөлдүүлж байгаа бөгөөд 50 шилдэг загвар өмсөгч тэдний бүтээлийг тайзнаа амилуулах аж.

А.Алтаа

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
1000(202.21.106.165) 2025 оны 03 сарын 13

1000-н баяр мэдэх байхаа хэн болохыг

1  |  0
Myangaa (92.46.10.85) 2025 оны 03 сарын 13

Bodoj baigaad helemz

1  |  0
шударга(150.129.140.182) 2025 оны 03 сарын 13

1000ншарсэмжинбаяр гэж *** бас л санаатай байгаа байх даа

1  |  0
ogi(108.70.173.253) 2025 оны 03 сарын 13

yax ve dee boloxooroo l bolno biz xeden miss gecen oxiduudiig shalgaa l myanganbayaer n tyruulcen oxiniigoo avaad xairmaa maa maa ner ogno biz dee odoo bolimoor yim aa ene xynii eej aav n zagnadagyi yim baix daa ichmeer yum daraa neg byrxan chamaig shyyne dee

1  |  0
Top