Коммент:Монголын хип хопчдын улс төрчдөд хаягласан хатуу үгс

Автор | Zindaa.mn
2014 оны 12 сарын 08

Нийгмийн тогтолцоо, улс төрийн бодлогод сэтгэл хангалуун бус байгаагаа дуугаар илэрхийлэн эсэргүүцэж болно гэдгийг анх 1980-иад онд “Хонх” хамтлаг үзүүлсэн. Бүх монголчуудыг “Хонхны дуу”-гаараа сэрээсэн С.Цогтсайхан, Н.Энхбаяр нарыг  Р.Чойном шиг өргөст тор угтаагүй нь харах нүдийг халхалж, хэлэх үгийг боогдуулсан нийгэм устан үгүй болсоны илрэл байсан.  Үнэхээр ч цаг эргэж, эрх чөлөө ирж дуулах дууны агуулгыг хянаж үгийг нь баталдаг тогтолцоо нуран унасан.  Эрх чөлөөт монгол хүн эрх дураараа дуулж эхлэв. Цаашлаад 90-ээд оны хувьсгал улиран одож хип хоп хэмээх урсгалаар дуулагчид ахуй амьдралын тухай дуулж монголчуудыг мөн л цочроосон.  Тэд  “цоорхойгоор дүүрсэн хууль,авлигаар дүүрсэн төр, утаанд ууссан улаанбаатар, харьд хошуурах залуус, жоом мэт үүрлэх харийнхныг эсэргүүцэн дуулж монголын төр, нийгэм, улс төрчдөд өөрсдийн үгээ хүргэдэг болсон. Ингээд бухимдал, уур хилэн, гомдол цөхрөл, хууран мэхлэлт, новшийн амьдралаас сэдэвлэн дуулдаг монгол хип хопчдын УИХ-ын 76-д хаягласан хатуу боловч үнэн үгсээс “Коммент” булан хүргэж байна.       

  • Хараал идсэн бохир зүйлсээр нийгэм минь дүүрсэн
    Харц бид хүнд ачааг нуруун дээрээ үүрсэн
    Бидэнд нэмж өөрсдийн ачааг улам их хөнгөлөхийг бодсон
    Гахайнуудаар дүүрсэн манай үнсэн өнгөт Төрийн ордон

Реппер Gee  “Санаа тавь” дууны хэсгээс

  • За байзаа ерөнхий сайдаа, оны шилдэг prod эрхэм танаа
    Намд чинь хэт их долгиносон пиздакуудын санаа
    Илхэн биш байна гэжүүдээ сохор юмдаа яанаа

Реппер Gee  “П....”дууны хэсгээс

  • Энэ улс чинь монгол мөн үү                                                                                        Бид ингэж амьдарч болох уу                                                                                    Жаргамаар байна жаргамаар байна                                                                                 Энэ монголд жаргамаар байна                                                                                 Хүслээр болдоггүй хорвоод                                                                                             Бид сайхан амьдармаар байна                                                                                 Улсын 76, биш ээ 77                                                                                                      Нэг хүнийг нэмээд хэлчихье, ноён Ерөнхийлөгч өө

Frankseal” хамтлаг “Амьдралын өнгө” дууны хэсгээс

  •  Идэхийг хүссэн талх минь                                                                                           Талхны төлөөх амьдрал минь                                                                                          Миний монголын амьдрал яачихсан юм                                                                Хууль цааз нь дэндүү цоорчихсон юм

Frankseal” хамтлаг “Амьдралын өнгө” дууны хэсгээс

  • Албан тасалгааны цонхоор ардын амьдрал харагдахгүй
    Аль дөрвөн жилийн өмнөөс тэд тойрогтоо тааралдаагүй
    Татвараар минь цалинждаг олонхи бас цөөнхи
    Загвар өмсөгч дуучин мэтийг шааж цагийг өнгөрөөнө

Реппер Gee  “Санаа тавь” дууны хэсгээс

  • Зөөлөн суудлаасаа тэд бөгс өндийлгүй өдөржин хэлэлцэж
    Зөв буруу хууль дүрэм баахан юм баталцгааж
    Цөөхөн хэдэн ард бидэндээ зурагтаар л бараагаа харуулж
    Хийж бүтээх нь багадсан

“Ice top” хамтлаг “76” дууны хэсгээс

  • Бид санаа тавь гэсэндээ та нарт татвар төлдөг байх
    Ирэх сонгууль болохгүй юм шиг өөртөө бардаж битгий сайрах

Реппер Gee  “Санаа тавь” дууны хэсгээс

  • Эрэлхэг хүчирхэг Монгол түмний дуу хоолойг ойлгож сонс, одоо цагт
    Төрийн суудалд үхэн хатан мөнгө цацан хаян тэмцэхийг бодоход
    Түүнээс илүү ашиг хонжоог хайж байна гэсэн үг биш үү
    Үүнээс цаашгүй, түүнээс цаашгүй
    Хэрэлдэж уралдсан 76

“Ice top” хамтлаг “76” дууны хэсгээс

  • Урлаг хүртэл улс төржөөд утгаа алдаж хараал ид
    Урдуур хойгуур хаалга цонхоор увайгүй авилгачид
    Траншейнээс Саарал ордон хүртэл өрийн сүлжээ

“П....”дууны хэсгээс

  • Ууж идэж хахаж цацаж бүгдийг авлаа болоо юм биш үү
    Улсаа хөгжүүлэхийн төлөө та нар одоо юм хийх болсон юм биш үү

“Ice top” хамтлаг “76” дууны хэсгээс

  • Хүний төлөө энэ нийгмийн бохирдлыг устгая
    Улс орны сайхны төлөө санаа тавь тавь тавь

“Ice top” хамтлаг “76” дууны хэсгээс

  • Энэ нийгмийн толгойлогчдод буруу бий, буруу бий
    Хямралд оруулж байгаа хүмүүс эд нар мөн, эд нар мөн

“Ice top” хамтлаг “76” дууны хэсгээс

  • Ард бид чинь та нарт итгэн суудалд суулган залсан
    Ахисан даварсан тэд нар харин гарсан хойноо мартсан

“Ice top” хамтлаг “76” дууны хэсгээс

  • Ядуурал, гуйланчлал газар сайгүй
    Энэ монголд нүүрлэдэг авлигал хээл хахууль бас дарангуйлал
    Үхэл хагацал, өвчин зовлон, өр шир
    Энэ бүгд ард түмнийг сүйрүүлдэг
    Цөөхөн бидний зүрх зориг гуниг харууслаар дүүрдэг
    Энэ бүгдийг харж байна, харж байна

Хип Хоп одод “Хонхны дуу” дууны хэсгээс 

  • Өчигдөрхөн дэлхийн талыг дарлаж явсан түүхтэй
    Өнөөдөр дэлхийд шившиг болсон үхэр нэртэй монголчуудыг харж байна, харж байна, харж байна                                                                                               Ард түмэн нулимсандаа цадаж, хахаж цацаж байна, харж байна

Хип Хоп одод “Хонхны дуу” дууны хэсгээс 

  • Тэд бол их л хуурдаг, ардад бурдаг, худлаа бурдаг
    Нөхөд л гардаг, хуралдаж хуралдаж хувьдаа ашигласан
    Зүйлээ хуваалцаж байж л тардаг, явдаг даа
    Санаа нь амарч харьдаг даа, 76 нь ийм юм бол Монгол Улс мөхжээ

“Ice top” хамтлаг “76” дууны хэсгээс

  • Гэтэл та бүү мартаа, энэ гартаа монголоо барисан ч чадахгүйнээ
    Энэ бүхнийг тэвчихгүйнээ, нэг л барзгар хэлчихгүйнээ
    Хонхон дуунаар сэрчихгүйнээ, чадахгүйнээ
    Эргэн санаад дуусчихгүйнээ, идэж уугаад цадахгүйнээ

Хип Хоп одод “Хонхны дуу” дууны хэсгээс 

  • Энэ миний мөрийн хөтөлбөр, энэ чиний сургалтын төлбөр
    Энэ бүгдийг чиний төлөө, харин чи тууштай миний төлөө
    Гэж хэлээд суудалд суухдаа тэр маш их мөнгө зарсан
    Тэр гарсан, зарсан мөнгөө хэд хэд нугалж олсон

“Ice top” хамтлаг “76” дууны хэсгээс

  • Эрх чөлөө эв нэгдэл шудрага ёсны төлөө гэнэ
    Энэ бүхэн ардчиллын мөн чанарын нөлөө гэнэ
    Эхэлсэн ажлаа та нар дуусгаж байвал болоо
    Эрхэм ноёдоо бидний хүслийг гүйцээх нь голоо

Хип Хоп одод “Хонхны дуу” дууны хэсгээс 

  • Ардчилал манайд арай төгс хөгжөөгүй байна
    Авлигалчид үүнийг нээх анхаарахгүй байна

Хип Хоп одод “Хонхны дуу” дууны хэсгээс 

  • Эвий дээ, миний халх нутаг, миний халх цус
    Бохирдож байна, Бохирдож байна
    Ичиг дээ нэг л толгой томтой томцуул
    Ядарч зутарч байгааг даа
    Эргээд нэг харчуул чадахгүй дээ тэд, авлигал авчийна тэд

Хип Хоп одод “Хонхны дуу” дууны хэсгээс 

  • Уурласан бухимдсан хүмүүс талбай дүүрэн
    Уйлсан өлссөн, өнчин өрөөсөн, итгэлийн 10000-ийг хүүхдүүд хүлээсэн
    Хэн жоортой мөнгөтэй нь ялаад эх оронд нь үлдэх үү
    Ядарсан ард хүн, компанийн захирал яг эрх тэгш байж чадах уу
    Яагаад ч болохгүй мэт санагдаж байвал одоо та нарыг авч хаях уу

Хип Хоп одод “Хонхны дуу” дууны хэсгээс 

  • Энүүгээр тэрүүгээр орцон дээр дүүрэн хүмүүс нь биднийг гутаагаа юу
    Өвгөд биднийг газар шороо тал нутгаар дутаагаа юу
    Эрх чөлөөтэй (тэгвэл одоо) бид хүлээтэй байвал яахав
    Эцэстээ газар шороочгүй болсон бид нар хөгөө хаашаа чирэхэв

Хип Хоп одод “Хонхны дуу” дууны хэсгээс 

  • Ширхэг өвс алтнаас илүү үнэтэй болох үед
    Цаас идэж болдоггүйг хүмүүс та нар бодох вий
    Шингэн бүхнийг ууж болдоггүйг мэдэх үед
    Тусламжаар дусал ус харийн орноос ирэх вий

Реппер Gee VS Jonon “Миний нутгийг надад үлдээ” дууны хэсгээс

  • Одоо сэрэх цаг нь болцийн бишүү
    Эхнээс нь хүмүүс эхэлцийн бишүү
    Нэртэй төртэй, өнгөтэй мөнгөтэй, зүстэй нь идээд ууцийн бишүү
    Би цустай, чи цустай, бид бүгдээрээ монгол цустай

Хип Хоп одод “Хонхны дуу” дууны хэсгээс 

  • Хип хоп энд хонхны дууг дуулж ард түмнээ сэрээе
    Хоёрхон сая монголчуудын урам зоригийг сэргээе
    Хэлэх хэрэгтэй, зөвхөн үнэнийг хэлэх хэрэгтэй
    Энэ нийгэмд эрх чөлөө ардчилал хэрэгтэй

Хип Хоп одод “Хонхны дуу” дууны хэсгээс 

  • Миний монгол газар шороо бүрэн бүтнийг асууя
    Авилгал дарангүйлал үгүй болох уу, асууя

“Ice top” хамтлаг “Ам асууя” дууны хэсгээс  

  • Төмөр торний цаадах тоог хасъя хасъя
    Тархи удашруулагчийг хасъя хасъя
    Тамхиа барьсан пиздаг хасъя хасъя
    Ухаан муутай улс төрчдийн саналыг хурааж хас

“Ice top” хамтлаг “Ам асууя” дууны хэсгээс  

  • Миний нутгийг надад үлдээгээч дээдэс минь
    Миний хүсэл мөнгө биш гэдгийг сайн ойлгооч
    Өөрийнхөө төлөө зөвхөн бүү амьдраач
    Өнгө мөнгөний өмнө бүү сөгдөөч та нар минь

Реппер GeeVS Jonon “Миний нутгийг надад үлдээ” дууны хэсгээс

  • Улс орноо гэдэг бодол байдаг юмуу даа
    Амьдрал ер нь там уу даа, сүйрэлд хүрэх зам уу даа
    Энэ л олон намууд аа тэд нийлээд чадах уу даа
    Ээ хар малнуудаа ард түмэн рүүгээ эргэн нэг хараач

“Ice top” хамтлаг “76” дууны хэсгээс

А.Алтаа

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
өндөр болгох нууц(112.72.11.67) 2014 оны 12 сарын 08

15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮

0  |  0
Top