Зурагтын дуранд "нугасгүй" Э.Бат-Үүл гишүүн кинонд тоглоод амжлаа. Тэрээр Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн "Амьдралд тавтай морил" инээдмийн олон ангит кинонд дүр бүтээсэн юм. Эрхэм гишүүн маань уг киноны нэгдүгээр ангид 20 секундын турш гардаг бөгөөд уг киноны гол дүрийн бяцхан хөвгүүнтэй нэг байранд амьдардаг ахын дүрээр ийнхүү дүрээ мөнхөлжээ. Хэдийгээр 20 секунд ч гэлээ залуу нас, тэмцэл, ардчиллын эхэн үеийн зураглалыг түүний амьдралаар өгүүлэх тэр мөчид гол дүрийн жаал хүү "Энэ хүнтэй уулзах юмсан" гэсэн чин хүсэлтэйгээр үлддэг байна. Монгол Улсын баатар таны дараагийн уран бүтээлд амжилт хүсье.
А.Туяа. Zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )