Дарханд золбин ноход хүн барьжээ

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 04

Золбин ноход энд тэндгүй явж хүн амьтан руу дайрч, хүний биед хохирол учруулсаар байна. Өнгөрөгч нэгдүгээр сард Дархан-Уул аймгийн Майхан толгой хэмээх газар золбин ноход иргэн Ю.Жаргалыг барьж биед нь хүнд гэмтэл учруулжээ. Үүний улмаас хуйх, гар, хөлийн арьс нь гэмтсэн тул олон тооны оёдол тавиулсан байна. Одоогоор биеийн байдал нь тийм ч сайнгүй байгаа бөгөөд саяхан нийслэлд ирж шинжилгээ өгөхөд хохирогчийн сэтгэц хэвийн бус гэсэн хариу гарчээ. Одоогоор нохдын эзэд хохирогчийн эмчилгээний зардлыг гаргахаас татгалзаад байгаа аж. Үүнээс шалтгаалан уг хэргийг Дархан-Уул аймгийн Цагдаагийн хэлтсийнхэн шалгаж шүүхэд шилжүүлсэн ч, нэмэлт мөрдөн байцаалтад буцаах шийдвэр гарчээ. Ард иргэд золбин нохдоос сэрэмжлэх ёстойг энэ жишээ харуулж байна.

Ө.Яруу. Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top