Онигоо гэж онигоо: Би дөнгөж 30 минуттай жирэмсэн

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 04

Залуу эмэгтэй автобусанд орж ирээд нэг залууд:

-Алив жирэмсэн хүнд суудал тавиад өгөөч гэжээ.

Залуу босоод бүсгүйг суулгав. Хараад байтал бүсгүй жирэмсэн гэмээргүй аж.

-Уучлаарай, та тэгээд хэдэн сартай юм бэ?

-Дөнгөж 30 минуттай. Ёох ямар их ядрав аа, сая.

***********************

Нийтийн жорлонд сууж байсан эр гэнэт цаасгүйгээ мэджээ. Тэгээд хажуугийн хүнээсээ:

-Уучлаарай, танд жаахан цаас байхгүй биз?

-Цаас алга, харин харандаа байна шүү гэжээ.

************************

Охин:

-Ааваа, надад таны туслалцаа их хэрэг болоод байна.

-Аанхаа. Яасан, цаадах чинь чамайг шөнөжин ашиглачихаад, тэгээд дараа нь нэг ч үг хэлэлгүй хаячихсан уу?

-Үгүй ээ, би одоо дөнгөж 3-р анги ш дээ. Зүгээр тооны хичээлээ асуух гэсэн юм.

************************

Эмэгтэй хөрш хөршөөсөө асууж байна.

-Сонс доо. Ингэхэд чиний улаан лооль яаж ийм том, сайхан улаан өнгөтэй ургаад байна аа?

-Би хүлэмжиндээ шалдан яваад орчихдог юм. Тэгээд намайг харахаараа улайгаад хурдан болчихдог.

Долоон хоногийн дараа.

-За яасан, ямар нэгэн нөлөө үзүүлсэн үү?

-Сонин юм аа. Намайг шалдан ороод байсан чинь улаан лооль биш, харин өргөст хэмх хурдан ургаад байх болсон гэжээ.

**********************

Ээж нь охиндоо хүчирхийллээс зугтахыг зааж байна.

-Тэгэхээр, харанхуй шөнө гэнэт нэг хүн гараад ирвэл чи яах билээ?

-Ойлгомжтой. Би шууд түүн дээр явж очоод өмдийг нь тайлаад доош нь өвдөг хүртэл шувтална. Тэгээд дараа нь өөрөө банзлаа сөхөөд…

-Чи чинь галзуураа юу? Яаж тэгж…

-Та чинь өөрөө л сэжигтэй хүнээс хурдан зугтаах хэрэгтэй гээ биз дээ. Тэгсэн тохиолдолд харин бид хоёрын хэн нь хурдан гүйх бол доо.

Slava

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top