Дэлхийн шилдэг кино: /цуврал/ RONIN

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 04

Төрөл: тулаан, триллер

Продюсер: Джон Франкенхаймер

Кино зохиол: Пол Келменсон, бага-Френк Манкузо, Этель Винант

Гол дvрд: Роберт ДеНиро, Жан Рено

Зураглаач:  Роберт Фрайзе

Хөгжмийн зохиолч: Илья Дэвид Смирал

Кино компани: FGM Entertainment

Хугацаа: 121 мин

Төсөв: 55 сая

Улс: Их Британи, АНУ

Он: 1998

«Ронин» бол найруулагч Жон Франкенхаймерын триллер стилиэр хийсэн шилдэг киноных нь нэг билээ. Кинон дээр маш олон удаагийн тулаан, ширүүн хөөцөлдөөн болон буудалццан гардаг тул 13-аас дээш насны хүүхэд, эсвэл эцэг эхтэйгээ л үзэхийг зөвлөдөг ажээ.

Таван “ронин” Парист цуглана. Тэдний хэн нь ч өөрсдийг нь хэн хөлсөлж байгааг болон энэ удаагийн үйл ажиллагааны зорилгыг ч сайн мэдээгүй байжээ. Харин тэд захиалагчийнхаа өрсөлдөгчөөс нэгэн хайрцгийг хулгайлан авчирч өгөх, түүнийхээ хариуд хөлсөө авна гэдгээ л мэдэж байв. Худалдан авагчийг зөвхөн захиалагч л таних аж. Группын гишүүд бүгд мэргэжлийнх. Винсент хоргодох байр болон найдвартай унааг бэлтгэнэ. Харин Спенс зэвсгийн мэргэжилтэн. Грегор компьютерийн программист, Ларри мэргэжлийн жолооч. Тэгвэл Дейдра нь бүлгийн ахлагч ажээ. Сэмийн хувьд нэлээд эргэлзэж, тээнэгэлзсэний дараа ажиллагаанд оролцохоо шийдэх болдог. Тэрээр албан ёсны бус ахлагчид ч тооцогдоно. Сэмийн ганцхан сонирхлыг татаж байсан зүйл бол тэднийг хөлслөгч нь хэн бэ гэдэг л байлаа… Эхлээд зэвсэгтэй болох жижиг ажиллагаа хэдийгээр амжилттай болсон ч гэлээ худалдан авагч тал нь отолт зохион байгуулж хөлслөгчдийг хуурна. Сэм гарцаагүй үхэх гэсэн хүнд байдлаас Винсент, Спенс хоёрыг аварлаа. Отолтоос зугтах үед Ларри асар хурдтай “Ауди”-гаар өөрийгөө хэр зэргийн жолооч гэдгээ үзэгчдэд анх удаа харуулах болно…

Бүлэг дотор маргаан гарч ирнэ. Түүний улмаас Спенс Дейдртэй санал нийлэхгүй гэдэг шалтгаанаар группыг орхин одох болно. Тэр үеэр Сэм захиалагчаас гонорараа нэмэхийг шаардах бөгөөд үүнийг тэд утсаар ярилцаж тохирно. Ингээд ажил дуусангуут гишүүн бүрд 100 мянгыг өгөхөөр тохиолцоонд хүрчээ…

Цаг болжээ. Галзуу мэт машины хөөцөлдөөн, буудалцаан, автоматын шүршилт, гранатмёт харвалт… эхэлнэ дээ. Үйл ажиллагаа нөгөө хайрцагтай зүйл хадгалагдаж буй Ницца хотод өрнөнө. Хөөцөлдөөн, хотын тулааны дараа хамгаалагчид бүгд үхсэний дараа хачирхалтайгаар хайрцаг алга болно. Тэгтэл Грегор нөхдөө хууран хайрцгийг хулгайлан оронд нь тэсрэх бөмбөгтэйг үлдээгээд зугтсан байжээ… Тэд юуны төлөө ийм эрсдэлтэй ажиллагаанд оролцсон бэ? Тэдэнд одоо Грегор болон хайрцгийг л олох үлджээ…

Киноны төгсгөлд ч гэсэн үзэгчид уг хайрцган дотор чухам ямар үнэт зүйл байсныг ч мэдэхгүй өнгөрөх болно.

Дүрүүдэд:

Роберт Де Ниро - Сэм

Жан Рено - Винсент

Наташа МакЭлхон - Дейдра

Жонатан Прайс - Шимас О”Рурк

Стеллан Скарсгард - Грегор

Шон Бин - Спенс

Скип Судут - Ларри

Майкл Лонсдейл - Жан-Пьер

Катарина Витт - Наташа Кириллова

 

Р.Слава. Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top