Нийслэлийн шүүхээс Авлигатай тэмцэх газрын дарга Ч.Сангарагчаа, дэд дарга Д.Сундуйсүрэн, мөрдөн шалгах хэлтсийн дарга Ө.Алтангадас нарт холбогдох хэргийн давж заалдах шатны шүүгчийг томилжээ. Томилогдсон шүүгч нь хэрэгтэй танилцаж эхлээд байгаа бөгөөд шаардлагатай бол хэрэгтэй танилцах хугацааг сунгуулах эрхтэй аж. Энэхүү хэрэг нь Нийслэлийн шүүхэд ирээд хоёр долоо хонож байгаа юм. Нийслэлийн шүүх давж заалдах гомдлыг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор шийдэх ёстой учир тухайн хэргийг энэ сарын 25-ны дотор давж заалдах шатны шүүхээр хэлэлцэх юм байна.
Ө.Яруу. Zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )