Нийслэлийн агаарын бохирдлын 20 орчим хувийг автомашины утаа эзэлж байна гэх судалгааг Нийслэлийн агаарын чанарын албанаас гаргажээ. Харин автомашины насжилт ихсэх тусам яндангаас гарах хорт бодисийн хэмжээ нэмэгддэг байна.
Өнөөдөр улсын хэмжээнд 674579 тээврийн хэрэгслэл хөдөлгөөнд оролцож байна. Тэдгээрийг насжилтаар нь авч үзвэл үйлдвэрлэгдснээс хойш 3 хүртлэх насжилттай 300106, 4-6 жилийн насжилттай 59271, 7-9 жилийн насжилттай 65809, арав болон түүнээс дээш жилийн насжилттай тээврийн хэрэгслэлийн тоо нийт тээврийн хэрэгслэлийн 70 гаруй хувийг буюу 558683 тээврийн хэрэгслэл байгаа юм.
Дэлхий нийт агаарын бохирдолыг бууруулахын тулд өндөр насжилттай тээврийн хэрэгсэллийг хэрэглээнээс хасч цахилгаан хөдөлгүүртэй авто машиныг хэрэглээнд нэвтрүүлэх болсон энэ цагт манайд тээврийн хэрэгслэлийн импорт нэмэгдсээр байгаа нь анхаарах сэдэв болоод байна. Одоо мөрдөж байгаа гаалийн татварын хуулиар зөвхөн автомашины хөдөлгүүрийн багтаамжаас шалтгаалан ялгамжтай татварыг ноогдуулдаг. Насжилт ихтэй тээврийн хэрэгсэлд нэмүү татвар ноогдлуулснаар агаарын бохирдлыг бага ч гэсэн бууруулах боломжтой гэж салбарын яам нь үзэж байна.
А.Алтаа