“Харанга” хамтлагийн дуучин Х.Лхагвасүрэн цомог, тоглолтоор хур буулгах нь. Тодруулбал, гурван цомог гаргасан Лхагваа хоёр тоглолтоороо сонсогч фэнүүддээ бэлэг барихад бэлэн болжээ. Цомгуудынх нь нэр “Замбуутив”,”Нарыг хайрла”, "Тэнгэрлэг андууд” нэртэй аж. "Нарыг хайрла" цомог өөрийнх нь зохиосон дуунуудаас бүрдсэн бол "Замбуутив" цомогт өвөрмонгол дуунууд багтсан байна. "Тэнгэрлэг андууд" цомгийн тухайд түүний дуулсан кино, жүжгийн дуунуудыг багтаажээ. Харин эхний тоглолт "UВ раlасе"-ийн концертын их танхимд болох бол, хоёр дахь тоглолтоо "Маршал" хотхон дахь "Luxury"-д зохион байгуулахаар бэлтгэж байгаа гэнэ. Одоогоор тоглолтуудын тасалбарын үнэ, тоглолт болох өдөр зэрэг нь тодорхойгүй байгаа аж. Энэ тухай зохион байгуулагчид "Мартын-8"-наар хийсэн "Харанга" хамтлагийн тоглолт 100 ам.долларын үнэтэй байсан. Лхагваагийн тоглолт ч дээрх үнээс буурахгүй” гэж хэлж байгаа юм. Сонирхуулахад, тэрээр цомгуудынхаа продюссерээр өөрөө ажилласан бол дизайныг "Lemon" студи гүйцэтгэжээ.
А.Туяа. Zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )