“Үндсэн чиглэлд нэмэлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төсөл”-ийг УИХ-д өргөн мэдүүлэхээр боллоо. Төсөлд "Монголын төмөр зам" ХК-ийн ирээдүйд олох ашгийг тооцоолсны үндсэн дээр тус компанийн нэгж хувьцааны нэрлэсэн үнийг нэмэгдүүлэн тогтоож, нийт хувьцааны 49 хувийг Хөрөнгийн биржээр дамжуулан гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдад нээлттэй арилжиж, хөрөнгө төвлөрүүлэхээр тусгажээ. Хөрөнгийг төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогод туссан эхний болон хоёр дахь шатны төмөр замын суурь бүтэц барихад зарцуулах юм. УИХ-ын 32 дугаар тогтоолын дагуу эхний шатанд Даланзадгад-Тавантолгой-Зүүнбаян, Сайншанд-Баруун-Урт-Чойбалсангийн чиглэлд 1100 км төмөр замын суурь бүтэц барих юм. "Монголын төмөр зам" компани эхний үе шатанд барих төмөр замын ТЭЗҮ-ийг "McKensey Company"-иар хийлгэхээр гэрээ байгуулж, ажлыг нь эхлүүлсэн байна. Эхний үе шатны төмөр замыг барихад нийт гурван тэрбум орчим ам.доллар шаардлагатай гэсэн урьдчилсан тооцоо гарсан байна. Хоёр дахь үе шатанд Нарийнсухайт-Шивээхүрэн, Ухаа худаг-Гашуунсухайт, Хөөт-Тамсагбулаг-Нөмрөг, Хөөт-Бичигтийн чиглэлийн 900 орчим км замын суурь бүтцийг барьж эхлэх юм.
З.Марал. Zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )