Дулаан баригчтай шидэт аягаар кофе уугаарай

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 04

 

Кофе хэрэглэгчдийг нэгэн "шидэт" үр баярлуулаад байна. Дэлхий даяар хэдэн зуун сая хүн өдөр болгон кофе уудаг. Тэдэнд өдөр тутам тулгардаг бэрхшээлийг зохион бүтээгчид шийдвэрлэжээ. Кофегоо найруулсан даруйд уухгүй бол хөрдөг. Харин одоо "шидэт" үр аяган дахь кофег таван цагийн турш халуун байлгана. Шинийг эрэлхийлэгчдийн бүтээсэн кофены үр шиг хэлбэртэй металл биет энэ боломжийг олгож байгаа гэнэ. Металл кофены үр буцлам халуун шингэнд орсон даруйд дулааныг өөртөө шингээн, дээд тал нь таван цаг хадгалж чаддаг аж. Зэвэрдэггүй ган бүрээстэй кофены үрийн доторх дулаан хадгалагч нь хоргүй материал. Уг үрийг кофеноос гадна цай, халуун шоколад, сүү зэрэг бүх шингэнийг халуун байлгахад ашиглах боломжтой. 

А.Туяа. Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top