Танин мэдэхүй: Солгой гартнууд аймхай

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 04

Хүмүүс хоорондоо аймхай хүн, зоригтой хүний тухай ярилцах нь олон. Гэтэл үүний учрыг тэр бүр мэддэгүй. Харин Британийн Эдинбург хот дахь "Хатан хаан Маргарет"-ийн их сургуулийн сэтгэл зүйчид нэгэн сонирхолтой судалгааг хийжээ. Тэд аймшгийн киног солгой болон баруун гартай хүмүүст үзүүлж дараа нь оролцогчдод киноны хэсэгт тулгуурласан сорилын асуулт тавьжээ. Асуултанд баруун гартнууд сайн хариулсан байна. Харин солгой гартнууд айдсаасаа болоод анхаарал нь төвлөрч чадахгүй асуултанд бүдэрчээ. Үүний тухай судалгааг ахласан доктор Каролин Чудари жил бүр зохиогддог Британийн сэтгэл зүйчдийн нийгэмлэгийн уулзалтын үеэр "Айх мэдрэмж төрүүлдэг мэдрэлийн эсүүд тархины зүүн талд оршдог бөгөөд зүүн талын тархи илүү хөгжсөн солгой гартнуудад энэ нь хурц илэрдэг" гэж илтгэжээ.

А.Туяа.Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top