Б.Хурц эх орондоо ирвэл талийгаач Д.Энхбатыг хөнөөсөн хэргийн захиалагчид тодорно

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 04

Энд, эх оронд маань хаврын хавсаргатай зэрэгцэн үнийн өсөлт, инфляц, ядуурал улс төрийн хийрхэлтэй хамт нүүр ам руу ташуурдан шуурч байхад харийн нутгийн шоронд тагнуулч Б.Хурц гэдэг хүн юу бодож суугаа бол оо.  Ирэх долоо хоногт Лондонгийн давж заалдах шатны шүүх хурал болох гэнэ. Үүний өмнөхөн Германд амьдарч байгаа талийгаач Д.Энхбатынх нь хүүхдүүд төр засгаас 3 сая евро нэхэмжилж, эцгийнхээ нэр төрийг сэргээхийг хүслээ. Эцгийнх нь үхэлд Б.Хурц буруутай. Мөн түүний адил бурууг үүрэлцэх хүмүүс олон бий.  Тэдний зарим нь Б.Хурцыг эх оронд нь бушуухан авчрахсан гэж байгаа. Гэхдээ энэ удаагийн шүүх хурал бүхнийг шийдэж өгөх байх. Хэрвээ Германы талд түүнийг шилжүүлж өгвөл яах бол гэсэн асуудал гарч ирж байгаа. Германчууд Б.Хурцыг өөрийн нутгаар дамжуулан Д.Энхбатыг хулгайлсан, хүүхдүүд нь олон улсын шүүхэд хандсан гээд хүндрүүлэх олон баримт тулгах биз. Аз болж манай талаас тавиад байгаа Б.Хурцыг Английн тусгай албаныхан хууль бусаар  баривчилсан нь тогтоогдоод эх орондоо ирвэл Д.Энхбатын хүүхдүүдийн нэхэмжилсэн “Эцгийн минь хөнөөсөн, энэ хэгийг захиалсан хүмүүсийг олж илрүүлэх” гэсэн шаардлагын хариуг олоход тун дөхөмтэй болох болов уу. Ямартай ч энэ удаагийн шүүх хуралд нь Б.Хурцын гэр бүлээс болон Засгийн газраас оролцох хүн одоогоор тодроогүй байна. Шүүхийн шийдвэрийг ч таах аргагүй байгаа юм. Д.Энхбатыг хөнөөсөн хэргийн захиалагчийг илрүүлэхэд Б.Хурц нэлээд үүрэгтэй оролцож таарна. Түүнээс өөр хүмүүс ч бас гэрчлэх бололтой.

Х.Тулга. Zindaa.mn  

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top