Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Эрин интернэшнл" ХХК-ний ажилтан газанд хордож, амь насаа алдсан хэргийг Баянгол дүүргийн Прокурорын газар гэмт хэргийн шинжтэй гэж үзэн, эрүүгийн хэрэг үүсгэжээ. Энэ сарын 20-нд тус компанийн гаалийн баталгаат агуулахын оффисын байрны нэг давхрын үүдний өрөөнд харуул хамгаалалтын албаны дарга Б гэгч ОХУ-д үйлдвэрлэсэн "Тех Крим" загварын амьсгал боогдуулагч хий цацсаны улмаас тус компанийн харуул хамгаалалтын ажилтан А ажлын байрандаа нас барсан юм.
Эх сурвалж: Нийслэл таймс
Сэтгэгдэл ( 0 )