Энэ жилийн “Номын баяр” энэ сарын 10,11,12-ны өдрүүдэд МУИС-ийн хичээлийн хоёрдугаар байрны урдах Монголын Оюутны талбайд болно. Найм дахь удаагаа болж байгаа энэ баярт найман уран бүтээлч оролцох нь. Олон улс судлалын доктор, профессор Ж.Золбаяр /Амай/ "Монгол бадарчин Гайхамшигт ертөнц", Агшин.мн сайтыг үүсгэн байгуулагч, Шинэ агшин-Монголын гэрэл зургийн нийгэмлэгийн тэргүүн Д.Энхтайван "Ертөнцийг дүрслэх урлаг" номтойгоо хүрэлцэн ирэх бол, борлуулалтаараа эхний 10-т хоёр жил дараалан багтаж яваа "Эмэгтэй хүний амьдрал 20 наснаас эхэлдэг" номтойгоо орчуулагч Б.Оюунжаргал оролцох гэнэ. "Цалиг" хэвлэлийн газрын "Өөр өнгө" цувралд багтсан залуу зохиолч Я.Одгэрэл "Сэтгэл чи номхрооч", уул уурхай, геологи, газарзүй, аялал жуулчлалын салбарынхан болон эрдэс чулуулгийг шимтэн сонирхогчдод зориулагдсан "Эрдэс чулуулаг" хээрийн хөтөч номтойгоо зохиогч Б.Сайнбаяр нар бас энд ирнэ. Номын баярт оролцогчч "Нисванис" хамтлагийн ахлагч Амгаа, "Домогт Ану хатан" жүжгийн дууны шүлгийг бичсэн зохиолч, яруу найрагч Б.Төгсжаргал, "Люмино” хамтлагийн ахлагч Мсbeatz нарын шинэ номтой танилцаж болно.
Эх сурвалж: МОНЦАМЭ
Сэтгэгдэл ( 0 )