Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшигчдийг дэмжлээ

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 05

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцэд нэр дэвшигчидтэй холбоотой асуудлыг хэлэлцлээ. Улсын дээд шүүхээс Ж.Амарсанааг, Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Н.Жанцан, Д.Наранчимэг нарыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилуулахаар тус тус нэр дэвшүүлжээ. УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар нэр дэвшигчдээс Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлага байгаа эсэхийг тодруулсан. Нэр дэвшигч Ж.Амарсанаа, хэдий тулгуур хууль ч гэсэн нийгмийн хөгжлөө дагаад өөрчлөгдөж байх ёстой гэсэн бол Д.Наранчимэг, нийгмийн амьдралаас урган гарч буй шаардлагыг даган өөрчлөлт хийж болно гэсэн байр суурьтай байлаа. Нэр дэвшигч Н.Жанцан, аль ч улсад Үндсэн хуульдаа нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал нээлттэй байдаг. Гэхдээ олон талаас нь бодож боловсруулах ёстой гэж хэлсэн. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд нэр дэвшигчдийг 100 хувь дэмжин, чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар тогтлоо. Дараа нь төрөөс хилийн боомтын талаар баримтлах бодлого батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзэв.

Эх сурвалж: МОНЦАМЭ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top