Эрдэмтэд илүүдэл жинд санаа тавьж байна

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 05

Дэлхийн олон улсад илүүдэл жин нийгмийн асуудал болжээ. Эрдэмтэд хөхтөн амьтны бие дэх өөхийг нэг хэлбэрээс нөгөө хэлбэрт шилжүүлэх арга олсон нь илчлэгийг илүү түргэн шатааж, жинг багасгах арга замыг нээж байна. Америкийн Жон Хопкинсын их сургуулийн эрдэмтэд харханд туршилт хийснийхээ дараа ийм дүгнэлт хийжээ. Хархан дээр туршсан арга нь хүний бие махбодид ч мөн үйлчилнэ гэж эрдэмтэд үзэж байна. Cell Metabolizm сэтгүүлд гарсан нийтлэлд дурдсанаар, өлсөх мэдрэмжтэй холбоотой, бор өөх цагаан өөх болон хувирахад оролцдог эсийн тодорхой уургийн ажиллагааг дарангуйлах механизмыг олжээ. Цагаан өөх нь хортойд тооцогддог бөгөөд таргалуулж, бодисын солилцоо алдагдахад хүргэдэг байна. Харин бор өөх нь хүний бие махбодид дулаан ялгаруулагч энергийн эх сурвалж, илчлэгийг шатаагч ажээ. Хүний нас ахихын хэрээр бор өөх алга болж, оронд нь цагаан өөх бий болсноор хүн бүдүүрдэг байна. Хэрвээ бор өөх бий болох үйл явцыг эрчимжүүлэх аргыг нээвэл, энэ нь илүүдэл жин, түүнээс үүдэлтэй тухайлбал, чихрийн шижин өвчинтэй тэмцэхэд эргэлт болно гэж шинжээчид үзэж байна.

Эх сурвалж: МОНЦАМЭ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top