Архангай аймгийн өмнөд хэсэг, Булган, Сэлэнгэ, Төв, Өвөрхангай, Дундговийн нутгаар өнөөдөр цасан шуурга шуурна хэмээн Ус цаг уурын хүрээлэнгээс мэдээллээ. Мөн Өвөрхангай, Төв, Өмнөговь, Дундговийн нутаг, Баянхонгорын өмнөд хэсгээр салхи секундэд 16-18 метр, зарим үед секундэд 24 метр хүрч
ширүүсэн шороон шуурга шуурна. Түүнчлэн Төв, Хэнтий, Сүхбаатарын нутгаар ахиу хэмжээний нойтон цас орж, нойтон шуурга шуурах гэнэ. Энэ нь цаг агаарын онц аюултай үзэгдэл гэдгийг онцгойлон анхааруулж байна.
Маргааш баруун зүгийн нутгийн зүүн хэсгээр, нөгөөдөр зарим газраар, 8-нд төв, зүүн зүгийни нутгийн хойд хэсгээр хур тунадас, нойтон цас орно. Энэ өдрүүдэд салхи говь талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 3-8, өдөртөө 0-5 хэм хүйтэн байх аж. Харин говийн бүс нутгаар шөнөдөө 3-8, өдөртөө 17-22 хэм дулаан байна.
Эх сурвалж: Монголын үнэн
Сэтгэгдэл ( 0 )