Монгол мал-Хөдөөгийн хөгжил чуулга уулзалт боллоо

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 05

Ерөнхий сайдын ивээл доор болж буй “Монгол мал-Хөдөөгийн хөгжил” үндэсний хөтөлбөрийн баруун бүсүүдийн чуулга уулзалт энэ сарын 2-3-нд Ховд аймагт боллоо. Уулзалтанд УИХ-ын дарга Д. Дэмбэрэл, УИХ-ын гишүүн Д. Балдан-Очир, ХХААХҮ-ийн дэд сайд Ж. Сауле нар оролцов. Энэ үеэр  Баян-Өлгий аймгийн төлөөлөгчид Д.Балдан-Очир гишүүнд талархлаа илэрхийлээд “Хэрвээ та 2012 оны сонгуульд манай аймагт нэр дэвшвэл бид таныг бүгдээрээ дэмжинэ” хэмээн Завханы төлөөлөгчдийг сандаргаад авсан. “Балдан-Очир гишүүн Завхан нутгийг хөгжүүлэх хөтөлбөрөө “Монгол мал” хөтөлбөр болгож өргөжүүлсэн  гэж байна. Тиймээс манай гишүүнийг урвуулах гэж оролдох хэрэггүй” хэмээн бяцхан маргаан өрнүүлжээ. Д.Балдан-Очир гишүүн “Баян-Өлгийчүүд минь энэ хөтөлбөрийг бүс бүсэд хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа Ж. Сауле сайд миний хажууд сууж байна” хэмээн маргааныг зогсоосон байна. Ямартай ч Д.Балдан-Очир, дэд сайд Ж.Сауле хоёр алгасахгүй оролцсоныхоо ачаар хөдөөгийн иргэдээс чамгүй оноо цуглуулаад байгаа бололтой.

А.Туяа.Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top