Өөрийн гэсэн дэгжин төрх, сайхан хоолойтой "Номин талст” хамтлагийн ахлагч, дуучин Д.Батсүх бие даан уран бүтээл хийх болсноор багагүй хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд тэрбээр өөрийн бие даасан “Хотын хөгжим” нэртэй цомгоо гаргасан. Түүний цомог одоо хүртэл “Hi-Fi Records”-ын борлуулалтаараа тэргүүлж буй шилдэг цомогт багтаж байгаа юм. Тэрээр олон арван фэнүүдийнхээ сонорыг мялаахаар дахин шинэ цомгоо гаргажээ. "Үргэлжлэл" нэртэй түүний гурав дахь цомогт 10 дуу багтсан гэнэ. Тэрээр "Номин талст" хамтлагт байхдаа дуулсан дуунуудынхаа найруулгыг өөрчлөн цомог бүтээсэн гэнэ шүү. Уг нь дөрвүүлээ нийлж бүтээсэн дуунуудаа ганцаараа дуулах болсонд нь гайхах хүн олон байна.
М.Гэрэлгуа. Zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )