Хөвсгөл аймгийн Галт суманд малын халдварт боом өвчин гарсан. Өнөөдрийн байдлаар өвчний голомтод хоёр айлын 477 бог, 86 бод мал байна. Мөн хоёр өрхийн зургаан том хүн, хоёр бага насны хүүхэд байгаа аж. Онцгой байдал, мэргэжлийн хяналтынхан боомын голомтод байгаа 42 үхрииг вакцинжуулжээ. Түүнчлэн үхсэн малын сэг зэмийг булж устган, ариутгал халдваргүйжүүпэлт хийсэн байна. Хорио цээрийн бүсэд багийн Засаг дарга, мал эмнэлгийн хяналтын байцаагч, малын эмч, хүний эмчийн бүрэлдэхүүнтэй баг ажиллаж байгаа ажээ.
Эх сурвалж: Монголын үнэн
Сэтгэгдэл ( 0 )