Хавар болж энд тэндгүй дуулж бүжиглэсэн охид хөвгүүд тааралдах болж. Тэгвэл бүжиг сонирхдог охид хөвгүүдийн дунд "UB Dance" бүжгийн сургуулиас бүжгийн халз тулаан зарласан байна. Уг тулаанд орсон бүжигчид зөвхөн орчин үеийн бүжгээр өрсөлдөх бөгөөд түрүүлсэн оролцогч нэг сая төгрөгийн эзэн болох юм. Тэмцээн энэ сарын 21-д “Аса” циркт 19.00 цагаас эхлэх бөгөөд "UB Dance" бүжгийн сургууль дээр бүртгэх юм байна. Сонирхуулахад халз тулааны өмнө 15.00 цагт бүх төрлийн бүжгийн тоглолт болох гэнэ. Бүжгийн галзуу шүтэн бишрэгч та бүхнийг удахгүй болох халз тулаанд хоцролгүй очиж өөрийнхөө авьяас чадварыг харуулахыг хүсье. Харин тасалбарын үнэ 5000 төгрөгний үнэтэй бөгөөд “UB Dance” сургуулийн 3,4 хороолол дахь салбараар худалдаалж байгаа юм байна.
Ө. Яруу. Zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )