Харангын Лхагваагийн тоглолтын тасалбар 15 мянга

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 05

Монголын ард түмний хайртай дуучин  рок попын загалмайлсан эцэг “Харанга”- ын Лхагва фэнүүддээ юм бүхний эхлэл хавар цагийн мэндийг хүргэн сюрприз барихаар болжээ. Учир нь дуучин Лхагва энэ сарын 18-нд “UB Palace”-ын концертын их танхимд анхны бие даасан тоглолтоо хийх гэж байна. Тэрээр саяхан ард түмнээ өөрийн бие даасан цомгоороо бөмбөгдөөд байсан дуучин тоглолт хийх болсон нь фэнүүдэд нь үнэхээр том бэлэг болж байгаа юм. Тоглолтын тасалбар 15,000 төгрөгийн үнэтэй бөгөөд шинэхэн цомгуудад нь орсон гайхамшигт дуунууд ганцхан орой л эгшиглэх юм байна.

Ө.Яруу. Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top