Нефть импортлогчдод Монголын төр эзэн нь гэдгээ мэдрүүллээ

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 06

Өнгөрсөн баасан гарагт ОХУ газрын тосны экспортоо тодорхойгүй хугацаагаар хязгаарласныг далимдуулан Монголын нефть импортлогчид  бүх төрлийн шатахууны үнийг 80 төгрөгөөр нэмсэн.  Үйлдвэрчний эвлэлийн холбооноос дээрх үнийн өсөлтийг буруушааж  байгаагаа ч мэдэгдсэн юм. Оросын талаас экспортдоо хориг тавьсан ч Монгол дахь нийлүүлэлтээ зогсоохгүй гэдгээ албан ёсоор мэдэгдээд байсан ч манай импортлогч нөхдүүд зоргоороо аашилж үнээ нэмснээр ЭБЭХЯ-аас хатуухан донго хүртсэн бололтой.  Д.Зоригт сайд ч шатахууны үнээ дураараа нэмсэн аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрөлтэй ярина гэсэн нь тэдэнд ямар ч байсан буулт хийхэд хүргэлээ. Өчигдөр оройны байдлаар Магнайтрейд, “Петровис”, “Шунхлай”, “Сод Монгол” зэрэг газрууд шатахууныхаа үнийг 30 төгрөгөөр буулгалаа. Ямартай ч ямар ч шалтгаангүйгээр үнэ нэмэн өөрсдийн ашгийг тэргүүнд тавьсан дээр нэр дурдсан импортлогч нөхдүүдэд төр  төмөр нударгатай байдгийг нэг сануулаад өнгөрөв бололтой.   

 Д.Сэндэр. Zindaa.mn

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top