Монголд хамгийн үнэтэй машиныг хэн унадаг вэ

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 06

   Монголын тэргүүн баян Б.Нямтайшир олны өмнө төдийлөн ил гарч ирдэггүй ч Монголын улс төр, хууль хяналтын хүрээлэл түүний гарын доор байдаг гэж ил далд ярилцдаг.  Тэр ч утгаараа хүүгээ Дорнод аймгаас МАН-ын Бага хуралд нэр дэвшүүлсэн гэх бий. Баян эцгийн ганц хүү Т.Номтойбаяр МАН-ын залуучуудын байгууллагыг нь жинхэнэ утгаар нь мөнгөөр угжих шиг болж байгаа нэгэн. Түүнийг МАН-ын ирээдүйн нэгэн лидер, том санхүүжүүлэгч гэдэг утгаараа намынх нь залуучууд түүнийг тойрон хүрээлдэг. Харин “МАК” группийн Ерөнхийлөгч, Монголын тэргүүн баян Б.Нямтайширын ганц охин Н.Цэлмүүн  аавынхаа нийт хөрөнгөний 60 хувийг өв залгамжилсан гэж зарлаж байсан удаатай. Тэрээр саяхнаас 140.000 ам.доллар буюу монгол мөнгөөр 200-аад сая төгрөгний үнэтэй тансаг хэрэглээний машинаар гангарах болжээ. Тоноглолоосоо шалтгаалан дээрх үнээс эхэлдэг энэ машиныг Н.Цэлмүүн Германы “Porsche” салоноос тусгайлан захиж авчруулжээ. Одоогоор Монголд охид хүүхнүүдээс Н.Цэлмүүн 200-аад саяын үнэтэй ганцхан байдаг “Porsche Panamera” машинаар толгой цохьдог бол эрчүүдээс хамгийн ганган чамин машиныг дуучин Оюунтүлхүүрийн экс нөхөр “Алтайн хүдэр” компанийн захирал Базар 600 саяын үнэтэй “Bentley”-ийн шинэ загвараар тэргүүлдэг болсон гэнэ.

Д.Сэндэр. Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top