Орчин үед ихэнх хүмүүс өдөр бүр шүршүүрт орохгүйгээр байж чадахгүй болсон билээ. Тэгвэл энэ зуршил нь хүний эрүүл мэндэд муугаар нөлөөлдөг болохыг эрдэмтэд судалгаагаар нотолжээ. Өдөр бүр хөөстэй онгоцонд орох нь липид хэмээх органик бодисоос тогтдог хүний арьсыг хамгаалдаг хальсыг гэмтээдэг болохыг эрдэмтэд тогтоосон байна. Липид нь арьсыг хуурайшихаас хамгаалдаг байна. Харин хэт халуун усанд орох нь арьсыг хуурайшуулан хагарахад хүргэж, улмаар янз бүрийн халдвар авахад хүргэдэг ажээ.Түүнээс гадна мэргэжилтнүүд шүдээ угаасныхаа дараа амаа зайлах хэрэггүй гэж зөвлөж байна. Учир нь, амаа зайлах үед шүдний ооны шүдний пааланг бэхжүүлэх бодис нь угаагдаж, шүд амархан хорхойтдог ажээ. Шүдний оо нь шүд хорхойтохоос хамгаалдаггүй болохыг мэргэжилтнүуд тогтоосон билээ.
Эх сурвалж: МОНЦАМЭ
Сэтгэгдэл ( 0 )