Турахыг хүсвэл улаан чинжүү хэрэглэ

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 06

 

Нунтагласан улаан чинжүү бол хоолны хэт дуршлаа бууруулахыг хүсч байгаа хүмүүсийн хувьд хамгийн тохиромжтой бүтээгдэхүүн болохыг Америкийн эрдэмтэд тогтоожээ. Хоолондоо бага зэрэг улаан чинжүү хийх нь хурц хоолноос татгалзахад хүргэдэг болохыг АНУ-ын Индиана муж улсын Уэст-Лафайетт хотын Пердью их сургуулийн эрдэмтэн Ричард Маттес болон Мэри Жон Луди нар судалгааныхаа явцад тогтоосон байна.

Халуун чинжүүг өдөр бүр хэрэглэдэг хүмүүс хоолны дуршил багатай байдаг бөгөөд их хэмжээний илчлэг биеэс нь гадагшилдаг ажээ. Бас өмнө нь хэрэглэдэггүй байсан хүн хоолныхоо орцонд улаан чинжүү оруулбал уг ногооны амт шимт тухайн хүнд илүү хүчтэй нөлөөлдөг байна.

Одоо эрдэмтэд тураах зориулалттай чинжүүгээр хийсэн тусгай амтлагчийн жорыг гарган авахаар ажиллаж байгаа ажээ. Дашрамд дурдахад, өдөр бүр нэрс жимс идсэнээр илүүдэл жингээ хасч болдог байна.

Эх сурвалж: МОНЦАМЭ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top