Дотоодын цэргийн 05-р ангийн 36 албан хаагч тамхинаас гарчээ

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 06

Дэлхий нийтээр тамхитай тэмцэх өдрийг угтаж Дотоодын цэргийн 05 дугаар анги архи, тамхигүй орчин бүрдүүлэх зорилт тавин ажиллаж байна.Тус ангийн бие бүрэлдэхүүн нь Хууль зүй, дотоод хэргийн сайд, ЦЕГ-ын дарга, Дотоодын цэргийн командлагчийн өгсөн үүрэг, албан даалгаврыг хэрэгжүүлж архигүй орчинг бүрдүүлж чадсан аж. Нийслэлийн эрүүл мэндийн газраас зарласан “Тамхигүй орчин", ”Тамхигүй байгууллага" болох аяныг дэмжиж, Монгол дахь "Адра" олон улсын байгууллага,"Одонтмаарамба" өрхийн эмнэлэгтэй хамтарч бие бүрэлдэхүүндээ тамхины хор уршиг, түүнээс урьдчилан сэргийлэх, тамхины хяналтын тухай хуулийн холбогдох заалтуудын талаар хамтарсан сургалт зохион байгуулж, албан хаагчдадаа гарын  авлага материал тарааж, байгууллагын дэвсгэр нутагт тамхи татах орчинг эрс хязгаарлан тогтоолоо.

“Тамхигүй орчин" хедөлгөөнд хамрагдаж, сургалт зохион байгуулснаас хойш тус ангийн 36 алба хаагч тамхинаас татгалзсан бол, 60 гаруй алба хаагч өдөрт татдаг тамхиныхаа хэмжээг эрс багасгаж чадсан байна. Тамхины хор хөнөөлийн талаар баримтат кино үзүүлж, алба хаагчдын дунд асуулт, хариултын "АХА" тэмцээн, шог зургийн уралдаан зохион ангийн байрлалд тамхины хор хөнөөл, санамж бичгүүдийг байрлуулжээ. Цаашид цагдаа, дотоодын цэргийн бусад анги, байгууллагуудыг "Архи, тамхигүй эрүүл орчин" аянд нэгдэж орохыг уриалж байгаа энэ хамт олны санаачлагыг бүх нийтээрээ дэмжих нь зүйтэй байна.

Эх сурвалж: МОНЦАМЭ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top