Монгол банкны дэргэдэх Санхүүгийн мэдээллийн алба, Терроризмтой тэмцэх ажиллагааг зохицуулах зөвлөл, Сөрөх тагнуулын алба, арилжааны банкууд хамтран Монгол улсад мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх гэмт хэрэгтэй тэмцэх талаар өнөөгийн тулгамдаж буй асуудлаар нүүр тулсан уулзалт, ярилцлага зохион байгуулж хэлэлцүүлэг өрнүүлжээ.
Уулзалтаар Монгол Улсад мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх гэмт хэргийн өнөөгийн нөхцөл байдал, энэ гэмт хэрэгтэй тэмцэх тогтолцоонд Санхүүгийн мэдээллийн алба, арилжааны банк, хууль сахиулах байгууллагуудын оролцоо, хамтын ажиллагаа, сэжигтэй гүйлгээг мэдээлэхэд тулгамдаж буй асуудлаар хэлэлцүүлэг явуулж цаашид мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх гэмт хэрэгтэй тэмцэх үйл ажиллагаанд тулгарч буй асуудал, саад бэрхшээлийг тодорхойлж тэдгээрийг шийдвэрлэх арга замын талаар санал солилцож нэгдсэн ойлголтонд хүрлээ.
Эх сурвалж: МОНЦАМЭ
Сэтгэгдэл ( 0 )